Pages

Сэдвүүд

2017/12/06

Цаг хугацаа (3-р хэсэг)

Өмнөх - Цаг хугацаа (2-р хэсэг)

“Цагийг ухраавал биетүүдийн хөдөлгөөний чиглэл эсрэг болох боловч, хүчний чиглэл эсрэг болохгүй.”

Цаг хугацаа ухраад эхэлбэл ертөнц юу болох бол?

2017/11/28

Цаг хугацаа (2-р хэсэг)

Өмнөх - Цаг хугацаа (1-р хэсэг)

Макро ертөнцөд “цаг хугацаа ухрах боломжгүй” боловч, микро ертөнцөд бол “цаг хугацаа ухрах боломжтой”.

Бид бүхэн ямар нэгэн зүйлийг ажиглах үедээ цаг хугацааг ямагт “өнгөрсөн ирээдүй” гэсэн чиглэл рүү урсаж байна гэж бодоцгоодог. Тэгээд, “ирээдүй өнгөрсөн” гэсэн урвуу чиглэл рүү цаг ухрах нь байх боломжгүй зүйл гэж боддог.

Яагаад тэгж боддог юм бол?

2017/11/27

Цаг хугацаа (1-р хэсэг)

1983 онд Киото хотод өрнө дорнын зүсэн зүйлийн эрдэмтэн судлаачид чуулж, “Цаг хугацаа” гээч юмны тухай хэлэлцжээ. Гэвч үр дүнд нь, салбар бүрийн илтгэлүүд дээр бусад салбарын хүмүүсээс тавьсан асуултууд оогт байндаа тусахгүй байгаа нь илэрсэн төдий л явдал болсон гэдэг.

2017/10/31

Хиймэл амьдрал (4р хэсэг)

Өмнөх - Хиймэл амьдрал (3р хэсэг)

Ингэхэд би тэднийг бие биесээ хууран мэхэлж, зальдаж паразитлан үржиж байгааг хараад “Оюун ухаантай болжээ” гэж бодсон юм биш. Хачирхалтай сигналаар харилцаж, секс хийж байхад нь ч оюун ухаантай юм байна гэж бодоогүй. Магад интернэтийн сүлжээгээр минь дамжаад бүх дэлхийгээр тархаж, хүн төрөлхитөнийг устгасан ч би тэднийг оюун ухаантайд тооцохгүй биз.

2017/09/12

Дармапада номын хураангуй (4-р хэсэг)


4.       Ертөнц хоосон

Сүсгээс илүү өөрийгөө чандлах

“Шагжамүнийн буддизм”-ын хамгийн том онцлог юу вэ? гэж асуувал, бичигч би “Өөрийгөө чандлах систем” гэж хариулах болов уу. Ер бусын нууц далд ид шидэнд итгэлгүй, амьд явахын элдэв зовлон гасланг гагцхүү өөрөөс л болсон асуудал хэмээн тунгааж, өөрийгөө чандлан баримтлах дундаас шийдлийг олж гаргах. Энэ л Шагжамүнийн буддизмын үндсэн хандлага юм. Уул нь шашин гэхээр хүний оюуныг давсан ямар нэгэн зүйлд итгэн сүслэж, түүнээ сэтгэлийн тулах цэгээ болгон амьдрахыг заан хэлдэг хэдий ч, энэ хэмжүүрээр шинжих юм бол Шагжамүнийн буддизм нь шашин гэх хүрээлэлд багтахгүй ч байж мэднэ.

2017/07/24

Шударга ёсны лекц 2-2: Дээгүүр болон доогуур зэрэглэлийн таашаал

Өмнөх - Нэгэн компаний алдаа

Сандел:
Өмнөх лекцээр Жереми Бентамын утилитаризмыг эсэргүүцсэн саналуудын талаар хэлэлцсэн.
Та бүхнээс хоёр төрлийн няцаалт гарч ирсэн. Нэг дэхь нь “Утилитаризм бол үнэмлэхүй олонхын төлөөх үнэмлэхүй аз жаргалыг чухалчилдаг учир, хувь хүний эрхийг дээдэлж чаддаггүй” гэсэн санаа байсан.

2017/07/17

Шударга ёсны лекц 2-1: Нэгэн компаний алдаа

Өмнөх - Амьд үлдэхийн төлөөх "аллага"

Сандел:
Өмнөх лекцээр бид усан онгоцны гишүүд болох Дадли болон Стивенс нарын шүүх хурлын тухай хэлэлцсэн. Далайд осолдсон залуус балчир хүүг алж идсэн тухай хэрэг.
Юуны өмнө мэтгэлцээний агуулгыг эргэн санана уу. Хөлгийн ахмад болон залуурчин юу хийсэн, хийсэн зүйлийнх нь талаар ямар ямар саналууд гарсан билээ? Тэдгээрийг толгойдоо сэргээж аваад, философич Жереми Бентамын Утилитаризм (Utilitarianism)-ын тухай яриандаа орцгооё.

2017/06/27

Шударга ёсны лекц 1-2: Амьд үлдэхийн төлөөх "аллага"

Өмнөх - Золиосны амийг сонгож болох уу?


Сандел:
Өмнөх лекцээр ёс суртахууны дилеммаг тойрсон хэд хэдэн хийсвэр жишээг тойруулан ярилцсан. Төмөр замын осол, эмч, эрүүл мөртлөө эрхтнээ сугалуулах шахсан хүний тухай ярилцсан. Тэгээд лекцийн явцаас 2 зүйл ойлгогдож ирсэн.

2017/06/21

Шударга ёсны лекц 1-1: Золиосны амийг сонгож болох уу?

Профессор Майкл Сандел лекцийн танхимын индэр дээр гарч ирэн, оюутнууд алга ташсаар хичээл эхлэв.

2017/06/09

Дармапада номын хураангуй (3-р хэсэг)

Өмнөх - Дармапада номын хураангуй (2-р хэсэг)

3.       Шуналыг хаях нь

Бүү шуна

Хүний сэтгэл дотор үнэнхүү олон янзын нисванисууд байдаг. Шөнийн хонхыг 108 удаа цохьдог нь нисванисын тоо юм аа гэж ярилцах нь бий ч, яаж тоолохоос хамаараад түүнээс ч олон байх боломжтой. Тэр мэт тоогүй олон нисванисууд үргэлж биднийг шаналгаж, үйл хөдлөлийг маань будилуулах ярвигтай оршихуйнууд боловч, түүн дотроо “мунхаг”-тай ч эн зэрэгцэхүйц чухал этгээд болох “шунал” гээчийн тухай энэ удаад ярилцъя.

2017/05/08

Дармапада номын хураангуй (2-р хэсэг)

Өмнөх - Дармапада номын хураангуй (1-р хэсэг)


2.        Атаархлаас хөндийрөх нь

Энэ хорвоо бүхэлдээ карма

Өмнөх хэсэгт Dukkha буюу зовлонгийн үнэний тухай өгүүлсэн. Тэгвэл ерөөс яагаад хүний сэтгэлд тэр мэт зовлонгууд үүсдэг юм бол? 2-р хэсэгтээ түүний суурь шалтгааны тухай эргэцүүлэн харцгаая.

2017/05/01

Дармапада номын хураангуй (1-р хэсэг)

Оршил

Аль ч эрдэм номд нас залуу, тархи сийрэг дээрээ шамдан суралцахгүй бол оройтно гээч явдал үнэхээр байдаг. Харин буддизмд суралцахын хувьд гэвэл насны хамаарал гэж үгүй. 50 нас, 60 наснаасаа эхэлсэн ч ер оройтсон болохгүй. Эсрэгээрээ бараг залуу үеэс илүү суралцахад тохиромжтой байж мэднэ. Дунд ахимаг насны хүмүүс амьдралын зовлон гашууг голдоо ортол мэдэрсэн байдаг нь, тэднийг залуу хүмүүсээс илүүтэй хичээнгүйлэн шамдаж, сэтгэлээсээ суралцах шалтгаан болдог.
Ингээд энэ удаад буддизмд суралцах хүсэлтэй хүмүүсийн зайлшгүй унших ёстой сурах бичиг болох “Дармапада (буюу Номын шүлэг)” судрыг толилуулж байна.

2017/03/14

Шинэ Нобел - Өөрийгөө идэгч эсүүд

- Үнэн байж магадгүй ч, олж тогтооход туйлын хүндрэлтэй. Бүх насаа зориулаад ч үр дүнгүй дуусч мэднэ.
Тухайн үедээ тийн хэлэгдэж, судлаачид төдийлөн ойртон сонирхдоггүй байсан "Аутофаги" гэх механизмыг судалж эхэлсэн Токиогийн их сургуулийн дэд профессор Осүми. Түүний 30 шахам жилийн нөр хөдөлмөрийн үр дүн болж, тэрээр өнгөрсөн оны Нобелтоноор тодрон 2 тэрбум төгрөгөөр байлагдсан билээ.

2017/02/17

Квалиа (7) - Дайвар үзэгдлийн парадокс

Өмнөх - Квалиа (6) - Идэвхгүй ухамсрын тайлбар

  • Яагаад тархи квалиаг хүүрнэж чадна вэ?

Жишээ нь, физикчдын шинжлэх ухаанч байр суурийг үнэмшин Дайвар үзэгдлийн тайлбарыг баримтлаад, “Квалиа болон материйн хооронд ямар ч физик холбоо байдаггүй” гэж бодъё л доо.



2017/01/23

Навч огтлогч

Номхон далай, Атлантын далай, тэгээд Хойд ба Өмнөд Америк тивийн уулзвар цэг "Панамын суваг". Энэхүү "4 замын уулзварын" хажуугаар халуун орны өтгөн ой нэлийнэ. Түүний уудам боловч өвч шигүү ширэнгэ дунд өчүүхнээс өчүүхэн шоргоолжнууд өөрөөсөө хэд дахин том навчийг толгой дээрээ өргөн, мөчир газар ялгалгүй хөндлөн гулд давхилдана.

Тэднийг "Навч огтлогч (Leaf-cutter)" гэдэг. Яг л нэрнийхээ дагуу модны "навчыг огтолж", үүр рүүгээ зөөж буй нь тэр.