Pages

Сэдвүүд

2017/11/28

Цаг хугацаа (2-р хэсэг)

Өмнөх - Цаг хугацаа (1-р хэсэг)

Макро ертөнцөд “цаг хугацаа ухрах боломжгүй” боловч, микро ертөнцөд бол “цаг хугацаа ухрах боломжтой”.

Бид бүхэн ямар нэгэн зүйлийг ажиглах үедээ цаг хугацааг ямагт “өнгөрсөн ирээдүй” гэсэн чиглэл рүү урсаж байна гэж бодоцгоодог. Тэгээд, “ирээдүй өнгөрсөн” гэсэн урвуу чиглэл рүү цаг ухрах нь байх боломжгүй зүйл гэж боддог.

Яагаад тэгж боддог юм бол?
Яагаад гэвэл, цаг хугацаа ухарч буй мэт үзэгдэл бидэнд “байгаллаг бус” гэж санагдах учраас тэр юм.

Жишээ нь, “Ваар тонгойж, ус асгарч байна” гэх үзэгдлийг видео камераар бичиж аваад, тэрийгээ хөмрүүлж үзэх юм бол “Асгарсан ус цуглаж ваар руу орж байна” гэсэн бичлэг болж, тэр нь байж боломжгүй “байгаллаг бус” харагдана (Бид нар тийм үзэгдэл хэзээ ч харж байгаагүй).

Тиймээс ердийн мэдрэмжээр бол цаг хугацаа ухарч буй мэт үзэгдэл бол яагаад ч өрнөх боломжгүй зүйл бөгөөд, эндээс “ирээдүй өнгөрсөн чиглэл рүү цаг ухрах явдал хэзээ ч байхгүй” гэсэн бодол төрдөг. Ёстой л нөгөө “Бандан тас” гэдэг болно.

Гэвч байна шүү. Ус гэдэг чинь явж явж усны молекул гэх бөөмний (шарик шиг зүйл) бөөгнөрөл шүү дээ. Тэр усыг бүрдүүлдэг атом, молекулуудын микро хөдөлгөөнд анхаарлаа хандуулах юм бол, яриа тэс өөр болж хувирна.

Жишээ нь, “Нэг молекул А нь молекул В-тэй мөргөлдөж, молекул В нь ойгоод явчихлаа” гэдэг үзэгдлийг видео камераар бичиж аваад, өөр хүнд тэрийгээ хөмрүүлсэн хөмрүүлээгүй хоёулангаар нь үзүүлж, “Аль нь хөмрүүлсэн бичлэг вэ?” гээд асуувал, тэр хүн зөв хариулж чадах болов уу?

Үнэндээ бол зарчмын хувьд аль нь аль болохыг зөв хариулах ямар ч боломжгүй.
Учир нь тэр бичлэгийн хөмрүүлсэн бичлэг болох “Молекул В нь молекул А-тай мөргөлдөж, молекул А нь ойгоод явчихлаа” гэдэг бичлэг бол хэрхэвч “байгаллаг бус” биш буюу, байдаг л илэрхий үзэгдэл болж харагдана.


Нэг ёсондоо зөвхөн микро биетүүдийн хөдөлгөөнийг харвал, тэнд “өнгөрсөн ирээдүй” гэсэн цагийн сум анзаарагдахгүй гэсэн үг. Цаг хугацаа (t) ч байна уу, (-t) ч байна уу, аль нь ч байсан падгүй болно.

Бичил хөдөлгөөн дэхь цагийн сумны чиглэлийг тогтоож болохгүй атал, түүгээр бүтээгдэх аварга үзэгдэл дээр цагийн сумны чиглэлийг тогтоох боломжтой байгааг хэрхэн тайлбарлавал зохилтой вэ?

гэсэн эргэлзээ “Цагийн үл ухрах шинжийн асуудал” гэх нэрээр 100-аад жилийн өмнөөс яригдах болж, одоо ч бүрэн шийдэгдээгүй байгаа билээ.

Үргэлжлэл - Цаг хугацаа (3-р хэсэг)

No comments:

Post a Comment