Pages

Сэдвүүд

2016/11/28

Бодит ертөнц

 -     Өөрийнхөө чадварыг массын 25%-с доогуур гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ингэж асуувал хэн ч гараа өргөхгүй.

-     Тэгвэл дундажаас дээгүүр гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ойролцоогоор 80% нь гараа өргөнө.

2016/11/02

Хэт ялгарал

Америкийн баруун эргийн мега хот Сиатл.
Хотын төвийн өндөр барилган ширэнгэ дунд өнгө өнгийн майхан эгнэж харагдана. Юу болохыг нь төсөөлж байна уу?



2016/09/23

Үхэхээр сэтгэл хаачдаг юм бол?

Шинжлэх ухаан технологи хорвоо дээрх зүсэн зүйлийн оньсого нууцыг тайлсаар ирсэн, яриа байхгүй гайхалтай. Гэвч, уншигч таны хамгийн их мэдэхийг хүсдэг тэр зүйл тайлагдсан болов уу?
Бичигч миний бодлоор, хүн төрөлхитөнд мэдэхийг хүсдэг боловч өдий болтол тайлагдаагүй байгаа туйлын оньсого 2 бий. Нэг дэхь нь, яагаад, мөн хэрхэн яаж энэ сансар огторгуй бий болсон юм бол? гэх оньсого. Хоёр дахь нь, яагаад, мөн хэрхэн яаж миний сэтгэл оршин байна вэ? Нэг нь тоймгүй холын асуудал, нөгөө нь зайгүй ойрын асуудал. Аль аль нь яагаад ч мэдэж үл болох метафизикийн асуудал юм шиг санагдана. Гэвч энэ 2 асуудал хүндийн түвшнээрээ ялгаатай.

2016/08/23

Квалиа (6) - Идэвхгүй ухамсрын тайлбар


Магад зарим хүмүүс
-      Үгүй ингэхэд, хүн чинь квалиагаас л мэдээлэл авч, алив шийдвэрүүдээ гаргадаг биз дээ? Зүгээр энгийнээр бодоод үзэхэд, квалиа гэж юм байхгүй байсан бол яаж шийдвэр гаргах юм бэ? Тэгээд бодохоор квалиа (сэтгэл, ухамсар) тархинд нөлөөлдгөөр зогсохгүй, нөлөөлөх нь харин ч илэрхий юм биш үү?
гэсэн энгийн хар ухаанаар бодож байж болох юм.

2016/06/13

Квалиа (5) - Дайвар үзэгдлийн тайлбар

Өмнөх - Квалиа (4) - Hard problem

Яагаад биетүүдийн бөөгнөрлөөс (мэдрэлийн эсүүдийн бөөгнөрлөөс) квалиа үүснэ вэ?
Бид бүхэн үүнийг рационаллагаар тайлбарлаж чадахгүй.
Гэсэн ч, “тархи ба квалиагийн хамаарлын” талаарх тархи судлалын өдий төдий туршилтын үр дүнгүүдээс “тархи байвал (нөхцөл А) квалиа үүсдэг (үзэгдэл В)” гэсэн холбоо бий болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бололтой юм (тархины тодорхой нэг хэсгийг гэмтээхээр тухайн нэг квалиа алга болдог хойно).
Тэрхүү холбоог зургаар дүрсэлбэл нэг иймэрхүү юм болно.


2016/05/30

Квалиа (4) - Hard problem

өмнөх - Квалиа (3)

Тархины тухайн нэг хэсгийн үйл ажиллагааг зогсоовол, тэр хэсэгт харгалзах тухайн нэг өнгө (квалиа) харагдахаа болино.
Эсрэгээр нь тэр хэсгийг дахин ажилд оруулбал түүнд харгалзах өнгө (квалиа) дахин харагдах болно.
Мэдээж, яагаад тархи хэмээх төхөөрөмж ажиллахаар квалиа үүсээд байна вэ гэх цаад зарчим механизм огт тодорхойгүй хэвээр ч гэлээ, ямартай ч дээрх туршилтын үр дүнгээс Бидний ухамсарт гарч ирж буй квалиа гээч энэ зүйл тархи хэмээх төхөөрөмжтэй нягт холбоотой юм байна, гэсэн дүгнэлт гаргаж болох биз.

2016/05/13

Квалиа (3)

Өмнөх - Квалиа (2)

Зарим хүмүүс “Квалиа гэж ер нь байдаг юм уу?”, “Квалиа гэж зүгээр л хүмүүсийн санаанаасаа ургуулан зохиосон хий хоосон ухагдахуун юм биш үү?” гэж эргэлзэх нь бий боловч, ерөөс квалиа гэдэг бол, бодитоор яг одоо таны дотор үүсч байгаа энэ (), эсвэл () гэсэн үзэгдэлд квалиа гэдэг НЭР ОНООСОН төдий л зүйл юм.

2016/05/11

Квалиа (2)

Өмнөх - Квалиа (1)

Жишээлбэл ийм байна.
Би улаан өнгийн сарнай руу заагаад асуутал, бүгд “улаан өнгө” гэж хариулжээ гэе.
Энэ үед намайг оролцуулаад бүх хүн “улаан гэх биет мэдрэмж (квалиа) мэдэрчээ” гэсэн үг болох боловч, миний мэдэрч буй “улаан өнгө” гэх энэ квалиа бусдынхтай адилхан эсэхийг нягтлах ямар ч боломжгүй юм.
Төсөөлөөд үз дээ. Ямар ч үг өгүүлбэр, тэмдэгт симбол, зүйрлэл дүрслэл ашиглалаа гээд, миний харж буй “энэ өнгө” гэж чухам ямар зүйл болохыг бусдад дамжуулж яагаад ч чадахгүй.

2016/05/10

Квалиа (1)

Квалиа (qualia) гэдэг бол шинжлэх ухаан дахь хамгийн том асуудал юм.
Квалиаг “Субьектив туршлагаас үүдэх биет мэдрэмж” гэж тодорхойлдог.

Арай ойлгомжтой хэлбэл, улаан цэцэг харах үеийн тэр “улаан” гэх биет мэдрэмжийг хэлж буй юм.

Бүр ойлгомжтойгоор хэлбэл, одоо яг бидний нүдэнд харагдаж буй чухам энэ “УЛААН”-ыг квалиа гээд байгаа юм.

За бүүүүр ойлгомжтой хэлье гэвэл..., ерөөсөө л, ерөөсөө л...
                 энэ.

2016/02/19

Эрүүл хөгшрөлт


50-иад жилийн өмнө дээжилж авсан хэсэгхэн хөрс хүн төрөлхитөнийг аварч ч мэдэх шимт хөрс болно гэж хэн тааж төсөөлсөн бол? Дээж авсан тэр газар нь хүний толгойн хэлбэртэй аварга чулуун соёлоороо танигдах алдарт Пасха арал байсан нь цаанаа учиртай ч юм шиг. Үгүй дээ л тэрхүү тусгаарлагдмал арал бол хүн төрөлхитөний орчин үежилтийн бараан нөлөөнөөс хэсэгтээ ангид байж ирсэн газар юм. Тиймдээ ч ийм өнчин арлаас “жигтэй бактери” оллоо гээд, тэгтэл гайхах явдал гараагүй биз.

2016/01/27

3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Өмнөх - 2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Гэвч, абсолют туйлын үнэн гээч юм тийм ч амархан олдсонгүй. Тэр хооронд Христийн шашин өрнийг бүрхсэн Дундад зуун тийш түүх гулсан орж, “Хүн зөвхөн оюун ухаанаар үнэнд хүрэх боломжгүй. Үнэнд хүрэхийн тулд бурханд итгэх сүсэг бишрэл шаардлагатай” гэх хандлага түгэн дэлгэрчээ.

2016/01/25

Фермагийн сүүлчийн теорем



Фермагийн сүүлчийн теорем

Фермагийн сүүлчийн теорем (4р хэсэг)

Өмнөх - Фермагийн сүүлчийн теорем (3р хэсэг)



Эмэгтэй математикч Софи “анхны тоо” болон “Фермагийн сүүлчийн теорем”-ийн хороондын хамаарлын талаарх судалгаагаа ахиулж, шинэ харах өнцгийг математикт оруулж ирэв. Тэрхүү Софигийн судалгааны үр дүнгийн ачаар зогсолтонд ороод байсан Фермагийн суулчийн теорем гэнэт хөдөлгөөнд орж явчив.

2016/01/22

2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Өмнөх - 1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй


Протагорын номлох “Абсолют үнэн гэж үгүй, үнэн гэдэг бол хэзээд харьцангуй ойлголт юм” гэх Харьцангуй үзлийн философи. Энэ бол өнөө цагийн хүмүүс бидний өнцгөөс харахад ч туйлын ухаалаг гэж санагдаж мэднэ. Жишээ нь, “Ерөөсөө энэ л яг үнэн!!!” гэж хэлэх хүний дэргэд, “Юм бүхэн наанатай цаанатай шүү дээ” гэж хэлэх хүн нь илүүтэй ухаалаг, уян хатан, өргөн хүрээнд харж буй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй гэж үү?

2016/01/21

1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй



Үнэн гэж ер нь юу юм бэ? Үл хувирах, абсолют туйлын үнэн гэж байдаг юм уу?

-      Абсолют үнэн гэж юм байдаггүй юм аа. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь, хүн болгоны хувьд харилцан адилгүй юм шүү дээ.



Юу юугүй толгой эргүүлсэн яриа гараад ирэв үү? (хэхэ)

2016/01/19

Олон гишүүнтийн түүх (төгсгөл)

Өмнөх - Олон гишүүнтийн түүх (4р хэсэг)



Энэ хүртэл олон гишүүнт тэгшитгэлийн ерөнхий томъёог тойрсон түүхийн талаар өгүүллээ.
3 зэргийн олон гишүүнтийн ерөнхий томъёог олсон хичээнгүй математикч Tartaglia. Тэгээд тэр үр дүнг нь тэр чигт нь булааж авсан Cardano. Cardano-гийн шавь, 4 зэргийн олон гишүүнтийн ерөнхий томъёог олж нээсэн Ferrari.
5 зэргийн олон гишүүнт тэгшитгэлд ерөнхий томъёо байхгүй болохыг баталсан боловч, судалгааны ажлаа Cauchy-гоор үрэгдүүлж, гансарсан чигтээ нас барсан Abel. Мөн Abel-тай адилаар, судалгааны ажлуудаа үрэгдүүлж, эцэстээ дуэльд залуу амиа алдсан Galois.
Олон гишүүнт тэгшитгэлийн ерөнхий томъёоны эрэл хайгуул ийм адал явдлаар өрнөсөн юмсанж.
Энэ яриагаа өндөрлөхийн өмнө, эмхэтгэл болгож 2 зүйлийг хэлмээр санагдана.