Pages

Сэдвүүд

2016/05/13

Квалиа (3)

Өмнөх - Квалиа (2)

Зарим хүмүүс “Квалиа гэж ер нь байдаг юм уу?”, “Квалиа гэж зүгээр л хүмүүсийн санаанаасаа ургуулан зохиосон хий хоосон ухагдахуун юм биш үү?” гэж эргэлзэх нь бий боловч, ерөөс квалиа гэдэг бол, бодитоор яг одоо таны дотор үүсч байгаа энэ (), эсвэл () гэсэн үзэгдэлд квалиа гэдэг НЭР ОНООСОН төдий л зүйл юм.


Квалиа гэдэг бол сүнс ч биш,
тархи болон материг давсан сэтгэл гэх мэт учир битүүлэг дээд оршихуй ч биш,
“ухамсарт дүрслэгдэх бодит мэдрэмж” гэсэн ухагдахууны тайлбар ч биш.
Квалиа гэдэг бол ердөө л ЭНЭ ()-ийг хэлээд байгаа юм.
Энэнд () л квалиа гэдэг нэр оноочихсон гэсэн үг.
Тиймээс, энийг () та одоо харж байгаа л бол нэгэнт “квалиа гэж байхгүй” хэмээн бултах аргагүй.
“Квалиа гэж байхгүй” гэж хэлэх нь, “Энэ()-ийг харж байна гэсэн факт байхгүй” гэж буйтай утга нэг болно.
Бүр тэгээд ч хамаагүй, ямар ч байсан л “Квалиа..., ЭНЭ() ..., гэж юм угаасаа оршин байдаггүй юм!!!” гэж зүтгүүлэх хүн хэрэв байвал, ...тэр хүн болбоос магадгүй аягүй бол “философийн зомби” байж мэдэх юм.
Тэгэхээр, эцсийн эцэст квалиагийн асуудал гэж юуг хэлээд байна вээ гэхээр,
“- Яагаад, тархи хэмээх биетээс энэ () үүснэ вэ?”
“- Энэ () гээч үзэгдлийг физикт чухам хэрхэн тодорхойлбол зохилтой вэ?”
“- Тархи яагаад энэ () зүйлийг мэдээд, басхүү үүний талаар хүүрнэж чадна вэ?”

гэсэн асуудлууд юм.

Үргэлжлэл - Квалиа (4) Hard problem

4 comments:

Anonymous said...

urgeljleliin.. :3 ty

ASE said...

Яагаад тархинд үүсч байна гэж бодоо вэ? Ха нэгтээ бөгөөд тэрийг нь хүн мэдээд байгаа боловч тодорхойгүй газарт үүсч байгаа шүү дээ.

Unknown said...

Зөвхөн тархинд л үүсдэг юм

Unknown said...

sain bichleg bna. sanal neg bna.

Post a Comment