Гэвч, абсолют туйлын үнэн гээч юм тийм ч
амархан олдсонгүй. Тэр хооронд Христийн шашин өрнийг бүрхсэн Дундад зуун тийш түүх гулсан орж, “Хүн
зөвхөн оюун ухаанаар үнэнд хүрэх боломжгүй. Үнэнд хүрэхийн тулд бурханд итгэх
сүсэг бишрэл шаардлагатай” гэх хандлага түгэн дэлгэрчээ.
Pages
▼
Сэдвүүд
▼
2016/01/27
3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?
Өмнөх - 2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм
2016/01/25
Фермагийн сүүлчийн теорем (4р хэсэг)
Өмнөх - Фермагийн сүүлчийн теорем (3р хэсэг)
Эмэгтэй математикч Софи “анхны тоо” болон “Фермагийн сүүлчийн теорем”-ийн
хороондын хамаарлын талаарх судалгаагаа ахиулж, шинэ харах өнцгийг математикт
оруулж ирэв. Тэрхүү Софигийн судалгааны үр дүнгийн ачаар зогсолтонд ороод
байсан Фермагийн суулчийн теорем гэнэт хөдөлгөөнд орж явчив.
2016/01/22
2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм
Өмнөх - 1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй
Протагорын номлох
“Абсолют үнэн гэж үгүй, үнэн гэдэг бол хэзээд харьцангуй ойлголт юм” гэх
Харьцангуй үзлийн философи. Энэ бол өнөө цагийн хүмүүс бидний өнцгөөс харахад ч
туйлын ухаалаг гэж санагдаж мэднэ. Жишээ нь, “Ерөөсөө энэ л яг үнэн!!!” гэж
хэлэх хүний дэргэд, “Юм бүхэн наанатай цаанатай шүү дээ” гэж хэлэх хүн нь
илүүтэй ухаалаг, уян хатан, өргөн хүрээнд харж буй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй
гэж үү?
2016/01/21
1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй
Үнэн гэж ер нь юу юм бэ? Үл хувирах,
абсолют туйлын үнэн гэж байдаг юм уу?
- Абсолют
үнэн гэж юм байдаггүй юм аа. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь, хүн болгоны хувьд
харилцан адилгүй юм шүү дээ.
Юу юугүй толгой эргүүлсэн яриа гараад
ирэв үү? (хэхэ)
2016/01/19
Олон гишүүнтийн түүх (төгсгөл)
Өмнөх - Олон гишүүнтийн түүх (4р хэсэг)
Энэ хүртэл олон гишүүнт тэгшитгэлийн ерөнхий томъёог тойрсон түүхийн талаар
өгүүллээ.
3 зэргийн олон гишүүнтийн ерөнхий томъёог олсон хичээнгүй математикч Tartaglia.
Тэгээд тэр үр дүнг нь тэр чигт нь булааж авсан Cardano. Cardano-гийн шавь, 4
зэргийн олон гишүүнтийн ерөнхий томъёог олж нээсэн Ferrari.
5 зэргийн олон гишүүнт тэгшитгэлд ерөнхий томъёо байхгүй болохыг баталсан
боловч, судалгааны ажлаа Cauchy-гоор үрэгдүүлж, гансарсан чигтээ нас барсан Abel.
Мөн Abel-тай адилаар, судалгааны ажлуудаа үрэгдүүлж, эцэстээ дуэльд залуу амиа
алдсан Galois.
Олон гишүүнт тэгшитгэлийн ерөнхий томъёоны эрэл хайгуул ийм адал явдлаар
өрнөсөн юмсанж.
Энэ яриагаа өндөрлөхийн өмнө, эмхэтгэл болгож 2 зүйлийг хэлмээр санагдана.