Pages

Сэдвүүд

2012/12/12

Хос нүхний туршилт

Өмнөх – Тодорхойгүйн зарчим

– Хэмжилт хийгээгүй ч гэсэн, тухайн биет эрхбиш хаа нэгэн газар байж л таараа
гэсэн бидний хар ухааны өөдөөс
– Хэмжилт хийгээгүй л бол, тухайн биет хаана ч байж мэднэ. Тэгж ярьвал бүр хаана ч байхгүй ч байж мэднэ
гэж "Туршилтанд суурьлах үзэл" сөргүүлдэг.



Тэгвэл үүнийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарладаг туршилт бол "Хос нүхний туршилт" (Double–slit experiment) юм.

Тэгэхээр шууд туршилтандаа оръё.

Дээрх зурагны байдлаар электрон буу, дэлгэц бэлдээд, дунд нь 2 нүхтэй хаалт байрлуулая. Дэлгэц нь зургийн плёнк шиг гэрэл мэдэрдэг шинжтэй бөгөөд, электрон түүн дээр тусвал цагаан цэг үүсэх юм.
Ингээд
– Электроноор хос нүхтэй хаалт руу чиглүүлээд буудаад байвал, дэлгэцэн дээр юу үүсэх вэ?
гэдэг туршилт бэлэн болов.

  • Гурвааа, ииий!!!!

Эхлэе.
Юуны өмнө электроноо буудах темпээ өөрчилөөд 3 янзын туршилт явуулая.

  • Туршилт А. Нэг дор олон электроноор буудах.

Нэг ёсондоо, электроны буугаар тасралтгүй шүршвэл юу болох вэ.
Шууд хариуг нь хэлэхэд, Интерференцийн тархалт үүснэ.

Хэрвээ электроныг ДОЛГИОН гэж үзэх юм бол, Туршилт А–ын үр дүнд гайхах явдал огтхон ч байхгүй.

Электрон буунаас гарсан долгион хаалтанд тулж очингуут, тэндээсээ "А нүхээр гарах долгион", "В нүхээр гарах долгион" болж хуваагдана. Тэр хоёр долгион нь дэлгэцэн дээр очиж давхцаж бууснаар тахийн судал шиг хээ үүсгэх юм.

Ингээл болоо. Та үүнийг хайрганы чулуу авч байгаад, усан дээр туршсан ч болно.

  • Туршилт В. Ганц электроноор буудах.
Ганцхан электроноор ганц удаа буудвал юу болох вэ?
Шуудхан хэлэхэд, ганц цэг л үүснэ.

Нэг ширхэг электрон нь дэлгэцэн дээр ганц цэг үүсгэдэг юм бол, энэ нь электрон бол БӨӨМ болохын нотолгоо гэсэн үг.

Үүнийг найдвартай болгох үүднээс, хаалтны хоёр нүхэн дээр нэг нэг мэдрэгч багаж (sensor) тавьж үзье л дээ. Хэрвээ үнэхээр л электрон нь БӨӨМ бол, хоёр нүхний зөвхөн аль нэгээр нь нэвтэрч гарах тул, уг хоёр sensor–ийн яг нэг нь л дуугарах учиртай.

Тэгтэл, үнэхээр ч буудах болгонд яг нэг нь л дуугарч байна.

Өөрөөр хэлбэл, электрон аль нэг нүхээр нэвтэрсэн бол, нөгөө нүхээр огт нэвтрээгүй гэсэн үг. Энэ бол электрон бол БӨӨМ гэдгийн хөдлөшгүй баримт мөн. БӨӨМ хоёр нүхээр зэрэг нэвтэрч өнгөрөх ямар ч боломжгүй. Ойлгомжтой.

Ингээд хоёр туршилтын үр дүнг нийлүүлж үзвэл
– Туршилт А–ын үр дүнд электрон нь ДОЛГИОН болж,
– Туршилт В–ын үр дүнд электрон нь БӨӨМ боллоо.

– Алив байз даа. Юу болоод явчив аа??? Худлаа яриад байгаан биш үү???

Үргэлжлэл – Хос нүхний туршилт (2р хэсэг)

No comments:

Post a Comment