Pages

Сэдвүүд

2012/12/12

Тодорхойгүйн зарчим

Бөөмийн хөдөлгөөн болон байрлалыг нэгэн зэрэг нарийвчлалтай тогтоох нь зарчмын хувьд боломжгүй.


Жишээ нь ийм байна.
- Тэнд нэг бөмбөг байна
гэж анзаарагддаг нь,
нарны ч юм уу чийдэнгийн ч юм уу ямар нэг гэрэл бөмбөгөнд ойгоод бидний нүдний торлогт хүрдэг учраас юм. Хэрвээ гэрэл бөмбөгөнд ойлгүй нэвт цаашаа явдаг бол, тэр бөмбөг нь нэг ёсондоо үл үзэгдэгч бөмбөг (invisible) гэсэн үг бөгөөд, бид түүнийг огт анзаарахгүй биз. Гараар барьж мэдрэх ч бас адилхан. Бөмбөгний атом, гарны атом хоёр харилцан мөргөлддөг учраас л мэдрэгддэг.

Үүнтэй адилаар, аливаа биет дээр ажиглалт хийхийн тулд, бид бүхэн түүн рүү гэрэл ч юм уу, юу ч юм шидээд, буцаж ойж ирэх үеийн шинж чанарыг нь шинжлэх замаар ажигладаг. Энэ бол зөвхөн хүн биднээр тогтохгүй, ер ямар ч багаж төхөөрөмжийн хувьд адилхан.

За тэгэхээр, бөмбөг мэтийн том зүйлийн хувьд бол онцын сонирхолтой асуудал байхгүй. Асуудал үүсгэдэг нь электрон протон мэтийн өчүүхэн бөөмнүүд юм.

Жишээ нь, нэг электроныг ажиглах санаатай, түүн рүү гэрлийн долгион явуулжээ гэе.

Тэгтэл нөгөө гэрлийн долгион нь электронтой мөргөлдөөд буцаад ирэх боловч, электроныг далжийтал нь мөргөх тул, мөргөлдөхийн өмнөх электроны хөдөлгөөнийг өөрчилж орхино. Ингээд электроны байрлалыг тогтоосон боловч, хөдөлгөөнийг нь тогтоож чадсангүй.

За тэгвэл электроны хөдөлгөөнийг хөндөхгүй байхаар хэт улаан туяа мэтийн арай урт долгионы гэрэл шидэж үзье.

Урт долгион гэдэг нь урт давтамжтай буюу алгуурхан долгиолдог долгион тул, электронтой мөргөлдөхгүйгээр хажуугаар нь зөрж өнгөрөөд байрлалыг нь тодорхойлж чадахгүйд хүрнэ.
Нарнаас ирдэг хэт улаан туяа мэтийн урт долгион нь сэргэлэн юм болохоороо арьсны завсраар сэлүүхэн шургаад өнгөрдөг бол, хэт ягаан туяа мэтийн богино давтамжтай долгион нь шууд арьстай мөргөлддөг учраас түлж гэмтээдэг (мангар юм шиг).

Иймэрхүү шалтгаанаар электроны байрлал болон хөдөлгөөнийг нэгэн зэрэг точный хэмжиж болдоггүй аж. Аль нэгийг нь нарийн хэмжлээ гэхэд нөгөө нь бүрэлзэхэд хүрнэ.
Яг үүнтэй адилхан зарчимаар цаг хугацаа болон энергийг бас зэрэг хэмжиж болдоггүй.

Энэ нь ирээдүйн шинжлэх ухаан хаа хүртэл хөгжсөн ч шийдэж үл болох зарчмын асуудал тул Тодорхойгүйн зарчим гэж нэрлэдэг.

PS:
Гэхдээ энэ хүртлэх яриа бол Тодорхойгүйн зарчмын бүрэн тайлбар хараахан биш. Ердөө л
- 100% нарийвчлалтай хэмжиж болдоггүй юмаа
л гэсэн төдийд, хэдэн хувь хүртэл боломжгүй энэ тэр гэсэн нарийн ширийн зүйлийг хөндөөгүй болно.


Ингэхэд та ингэж бодож магадгүй юм.
- За яахав, тийм байдаг байж. Хөдөлгөөн байрлал хоёрыг нь зэрэг 100% нарийвчлалтай мэдэж болдоггүйг ойлголоо. Гэхдээ энэ чинь, хэмжих боломжгүй л гэсэн болохоос биш, үнэндээ бол электроны хөдөлгөөн байрлал гэсэн нэг тодорхой юм байж л таараа биз дээ?

Тэр бол мэдээж тийм. Ердөө л бидэнд тэр талаар нарийн хэмжилт хийгээд өгдөг мундаг багаж байхгүй төдий л болохоос, тухайн цаг мөчид тухайн электроны байрлал болон хөдөлгөөн гээч нэг тодорхой тоо эрхбиш хаа нэгтээ байх нь ойлгомжтой. Хэн ч мэддэггүй юмаа гэхэд бурхан мэдэж байгаа, тиймээ Аллах?...

- Зүгээр хар ухаанаар бодоод үзэхэд тийм л биз дээ?
- тэххх..
гэж бодно уу?

Хачирхалтай нь Квант физикийн онолоос харах юм бол тийм дүгнэлт хэлэх боломжгүй. Тэнд хальт харахад хэт маниак гэмээр "Туршилтанд суурилах үзэл" гээч юм бий.

- Аан гээд уун гэж бай.
Электрон мэтийн микро ертөнцөд байна шүү, хэмжилт хийж байж л сая байрлал болон хөдөлгөөн гээч юм бий болдог юм. Хэмжилт хийхээс өмнө түүний байрлал болон хөдөлгөөний тухай хүүрнэх эрх хэнд ч байхгүй, мэдээ?
Угаасаа хэмжилт хийгээгүй байхад байрлал болон хөдөлгөөн нь шууд утгаараа үнэхээр тодорхойгүй л байдаг юм.

Ямартай ч ийм үзэл байдгаас хойш
- Зарчмын хувьд хэмжилтийн нарийвчлалд хязгаар бий. Тодорхой хэмжээний тодорхойгүй байдлыг тойрч гарах тодорхой арга байхгүй. Тэгээд тэрхүү тодорхойгүй хүрээн дотор байрлал хөдөлгөөн хоёр нь үнэхээр тодорхойгүй л байдаг. Яагаад гэвэл хэмжиж үзээгүй учраас

гэж хэлж байгаа нь Тодорхойгүйн зарчим юм.

Тэгвэл яагаад "Туршилтанд суурилах үзэл" энэ тэр гэсэн хар ухаанд харшилмаар гажиг балай үзэл бий болсон юм болоо???

Энэ бол
- "Тухайн биетийн төлөв хэмжилт хийсний үр дүнд тодорхойлогдлоо" гэж үзэхээс өөр аргагүй хачин жигтэй нэгэн туршилт-ын үр дүнтэй холбоотой юм.

– Ер нь муу сайн эрдэмтэд гэж дандаа л ийм, амьдралаас оогт тасархай, элий балай юм ярьцгааж явах юм
гэж санагдах боловч, үнэндээ тэд дуртайдаа дэмийрээд байдаг юм биш шүү дээ. Орчлон ертөнцийн үнэн төрх нь бидний хар ухаанаар төсөөлдгөөс дэндүү ялгаатай байхын хэрээр, тэдний яриа утгагүй юм шиг сонсогддог биз.

Яалтай ч билээ дээ, бидний хар ухаан...

Үргэлжлэл – Хос нүхний туршилт

6 comments:

Anonymous said...

super... ashgui dee ijilduu setegdeg hun baidag l yum bna. turluu olsondoo bartai baina. gantsaardaad baisiin.

Эвсанаа said...

обьект нь ажиглагчаас шалтгаалж байгаа юм бол ажиглагчтай нь хамт нэг үзэгдэлд тооцоод ажиглаад судлах хэрэгтэй юм байна даа..хэхэ

Unknown said...

Таны өмнөөс баяртай байна. Амжилт. : )

Unknown said...

woow гайхалтай санаа байна

Unknown said...

taalagdlaa

Саруултөгс said...

нарийн онолын мэдлэг байхгүй болохоор ойлгох гээд хичээгээд ч хэцүү юм. Гэхдээ маш сонирхолтой. Маш их хөдөлмөр гаргаж ийм сайхан мэдлэг өгч байгаад баярлалаа.

Post a Comment