Pages

Сэдвүүд

2012/09/22

Шинжлэх ухааны философи түүх (7р хэсэг)



7. Popper-ийн зөвшилцөл

Хүн төрөлхитөний хувьд, няцаалт ч найдвартай арга биш.
Хэн нэг нь туршилт хийж, ямар нэгэн онолтой харш үр дүнд хүрсэн байлаа гээд, тухайн онолын суурь нөхцлийг хангаагүй байсан байж ч мэдэх тул, онолыг алдаатай эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй.

Тэндээс
- За тэгвэл, суурь нөхцлүүд хангагдсан эсэхийг туршилт хийгээд тогтоочхож болохгүй юу?
гэж санагдаж болох.

Гэвч байна шүү.
Жишээ нь туршилт А-г "зөв явагдсан" гэж хэлэхийн тулд, "Уг туршилтанд ашиглагдсан багажууд эвдрэлгүй хэвийн ажилласан" гэдгийг хэлэх зайлшгүй шаардлагатай байг гэж бодъё (дулаан хэмжигч, чийг хэмжигч ч байдаг юмуу).
Тэндээс багажаа эвдрээгүй эсэхийг шалгахаар туршилт В-г хийх учиртай боловч, тэрний өмнө туршилт В нь "зөв явагдах" эсэх нь бас л асуудал болно. Дулаан хэмжигч багаж зөв ажиллаж байгааг шалгадаг тэр багаж нь эвдэрхий байвал нээрээ юм яриад ч яах билээ.
Энэ мэтээр цааш нь, туршилт В-ийн суурь нөхцлийг шалгах туршилт С-г хийх хэрэгтэй болж, туршилт С-ийн суурь нөхцлийг шалгах туршилт D....
гэсээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно. Тэглээ гээд
- ОК, бүх юм жин тан
гэсэн тэр цэгт хэзээ ч хүрэх боломжгүй юм.

Нэг ёсондоо
- Туршилтын суурь нөхцлүүд хангагдаагүй ч байж болох бөгөөд, хангагдсан эсэхийг шалгах боломж зарчмын хувьд байхгүй
тул, ерөөс анхнаасаа туршилтаар алдаа олох нь зарчмын хувьд боломжгүй зүйл болж таарах юм.

Үүнээс гарах дүгнэлт болбоос
- Шинжлэх ухааны бүх онол зарчмын хувьд няцаагдах чадваргүй тул, бүгд хулхи шинжлэх ухаан.

Аягүй бол та бачуурсандаа
- Хаашаа юм бээ? Таталцлын хуулийг яаж эсэргүүцэх гээд байгаа юм?? Модноос алим унагах энгийн туршилтыг ч бас эргэлзээтэй гэх нь үү?
гэж агсрах вий.

- Хахаха, чиний наад хоёр гөлөн нүд чинь (мэдрэгч багаж) солир ч юм билүү, чиний наад хоосон тархи чинь (боловсруулах багаж) ямбий ч юм билүү. Наадуулаа эхлээд хэвийн ажилладаг эсэхээ батлаад аль. Алив яг одоо, хурдал!!!
гэхэд л танаас ширхэг үг унахгүй болох вий. Ер нь та гуай зүгээр л сэрүүн зүүдлээд байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Харин Popper энэ бүхнийг урьдчилж анзаарсан явдал нь түүний жинхэнэ агууг илтгэнэ.
Popper-ийн хэлснээр
- Явж явж иймэрхүү эргэлзээг даван гарч, түүний дээр аливаа шинжлэх ухааны онолыг цогцлоон босгохын тулд, үүнээс цааш эргэлзэхээ зогсооё гэсэн тийм цэгийг нийтээр зөвшилцөх хэрэгтэй.

Бид, бүхнийг туйлд нь хүртэл эргэлзэж болохгүй. Ямар нэгэн цэгээс цаашхийг "Үүнээс цааш найдвартай үнэн" гэж харанхуй итгэхээс өөр аргагүй.

Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан гэдэг маань
- Ядаргаатай муу хэрүүлч новш минь чи амаа татаад сонсож бай. Үүнээс цаашхи бүх зүйл үнэн... хэзээд үнэн... яаж ч мушгиад нэмэргүй... яаж ч чадахгүй за юу... үнэн л юм чинь... үнэн мэдэв үү...
гэсэн махан тархит хүний хоосон төөрөгдөл дээр суурилж, басхүү тэр хоосон төөрөгдлөөрөө л өөрийгөө зөвтгөдөг онцлогтой эд юм.

Энэ нь мөнхүү шашинд ч, философид ч, онолд ч, ер ямар ч битүү системийн хувьд хэлж болох нийтлэг шинж билээ.

Жич:
- Энэ чинь шинжлэх ухаанаар батлагдчихсан зүйл
гээд хэлчхэд л баргийн хүн дуугаа хураадаг.
Тэгсэн мөртлөө шинжлэх ухаанд итгэх цаад шалтгаан хүн бүрт янз бүр.

- Та шинжлэх ухаанд яагаад итгэдэг вэ?
- Ер нь л үнэн байх шиг санагддаг шд...
- Өөр тэгээд юунд итгэх юм? Шашинд уу?...
- Яагаад гэвэл шинжлэх ухаан бол зөвхөн туршилтаар батлагдсан хөдлөшгүй үнэнд тулгуурладаг..
гэх мэт.
Тэгснээ бас доорх афоризмыг хуйвалдсан юм шиг дуу нэгтэй зөвшөөрнө.
- Шинжлэх ухаанаас өөр юманд итгэх нь МУХАР СҮСЭГ мөн.

Тэгвэл тэдгээр хүмүүст хандаж анхааруулъя.

- Шинжлэх ухааны мөн чанарыг мэдэхгүйгээр итгэж байгаа бол та ч бас МУХАР СҮСЭГТЭН мөн.



5 comments:

ulmedeh said...

ahahaha, estoi zagatnasan gazar maajna gedeg shig l yum unshlaa! Taniig uhaj oigoson, tanii huvid unen gegdeh zuiliinhee tuhai urgeljluulen bichne gedegt tun ih naidaj baina! Unshchihmaar yum garch irsend ih bayartai baina.

Одгэрэл said...

Nice. Таалагдлаа.

Unknown said...

Сайхан нийтлэлүүд байна шүү. Баярлалаа.

Anonymous said...

Mash ih taalagdlaa , sain niitlel bn bayrlalaa. Amjilt iluu ihiig tungaaj , iluu ihiig bicheerei ;)

Unknown said...

Хахаха, чиний наад хоёр гөлөн нүд чинь (мэдрэгч багаж) солир ч юм билүү, чиний наад хоосон тархи чинь (боловсруулах багаж) ямбий ч юм билүү. Наадуулаа эхлээд хэвийн ажилладаг эсэхээ батлаад аль. Алив яг одоо, хурдал!!!

Post a Comment