Pages

Сэдвүүд

2012/09/22

Шинжлэх ухааны философи түүх (5р хэсэг)



5. Няцаах арга

Логик гаргалгааны зарчмаар шалгатал, ямар ч шинжлэх ухааны онол нь "үндэслэлгүй уран фантаз" дээр тулгуурладаг болох нь илрэв.


– Хүн төрөлхитөн хичнээн хичээгээд ч туйлын үнэн онол бүтээх боломжгүй
гэсэн цочмоор үр дүнд
, тухайн үеийн шинжлэх ухааны ертөнц бас дахин гүн шоконд оров оо.
Гэсэн ч уулын цаанаас Karl Popper гарч ирэн Няцаах арга (Falsifiability) гэсэн цоо шинэ үзэл дэвшүүлсэн нь, шинжлэх ухааныг мухардлаас гаргах гэрэлт философи болов.

Зиа тэгэхээр.
Няцаах гэдэг бол ерөнхийдөө, туршилт судалгаа хийж үзээд "Хөөе, худлаа л байна шдээ" гээд хариу няцаалт өгч ам таглахыг хэлнэ. Энэхүү Няцаах гэдэг нь тун чиг хялбархан зүйл юм.

Жишээлбэл, байдгаараа чармайж чармайж хэдэн живаа хэрээ судлаад ч "Бүх хэрээ хар өнгөтэй" гэсэн дүгнэлт хийж болдоггүйг дээр өгүүлсэн боловч, ердөө ганцхан цагаан хэрээ олдох төдийд "Бүх хэрээ хар өнгөтэй гэсэн онол бол ХУДЛАА" гээд ам дүүрэн хэлчиж болдог. Ердөө ганц л хэрээ байхад хангалттай.
– Тэгэхээр Няцаах гэдэг бол тун чиг амарханы дээр, хөдлөшгүй найдвартай эд билээ.


Үүнийг анзаарсан Popper цааш нь ийнхүү бодов
– Хүн төрөлхитөн туршилт судалгаан дээр тулгуурлаад, шинжлэх ухааны үнэн бодит эсэхийг батлах боломж зарчмын хувьд байхгүй.
– Туршилт судалгаан дээр тулгуурлаж бидний хийж чадах зүйл гэвэл, тухайн онолын алдааг
л илрүүлэх явдал юм.

Нэг ёсондоо хүн төрөлхитөн онолын талаар найдвартай хэлж чадаж магадгүй цорын ганц үг бол "Худлаа л байна шд!!!."

Тийм байлаа гээд Popper
– Шинжлэх ухаан бол Няцаалтанд тулгуурлаж тодорхойлогдох ёстой юм байна
гэж бодсонгүй. Тэгж бодох нь хэт амьдралгүй явдал болно. Шинжлэх ухаан маань "
 бол  биш" гэсэн үгүйсгэл өгүүлбэрүүдийн олонлог болж хувирвал юутай марзан болох билээ.

Popper–ийн бодсон нь тийм бус, арай өөрөөр
– Онол гээчийг, нялцаалтын аргаар судалж шинжлэхээс өөрөөр үнэн худлыг нь магадлах аргагүй учир, зохистой шинжлэх ухааны онолын хангах ёстой үндсэн зарчим бол, няцаалтын аргаар судлагдах боломжтой байх явдал юм.
гэж үзжээ.

Жишээ нь, "Ертөнцийг бурхан бүтээсэн юм" гэдэг онол бол ерөөсөө няцаая гээд ч арга байхгүй зүйл.
Яаж ч баримт нотолгоо, логик яриад нэмэргүй. "Харин тийм шдээ, ертөнцийг тийм байхаар л бурхан бүтээсэн юм чинь" гээд байхад л гүйцээ. Яаж ч дэвхцээд барьж иднэ
ээ гонж.

Үүнтэй адил, туршилт судалгаан дээр үндэслэж няцаалт өгөх боломжгүй онол, эсвэл яаж л бол яаж шалтаг тоочоод мултраад байдаг яршиг яриануудыг Няцаагдах чадваргүй онолууд гэх бөгөөд,
– Ийм няцаагдах чадваргүй онолуудыг туршилт судалгаан дээр үндэслэж магадлах боломжгүй тул, Шинжлэх ухааны онол биш юм
гэж Popper боджээ.
Энэхүү Няцаагдах чадвар гэдэг шинж маань шууд утгаараа "хэзээ нэгэн цагт няцаагдаж магадгүй байх боломж" 
-ийг хэлж байгаа бөгөөд Popper–ийн бодол ч "Няцаагдах чадвартайнууд нь шинжлэх ухаан, эсрэгээрээ няцаагдах чадваргүйнүүд нь хулхи шинжлэх ухаан" гэсэн санааг шууд илэрхийлж байгаа юм.

– Хэзээ нэгэн цагт туршилт судалгааны үндсэн дээр худлаа болох нь тогтоогдох магадлалтай, худлаа байвал худлаа гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг
онол нь
– Худлаа гэж няцаах ямар ч боломж байхгүй, худлаа байсан ч худлаа гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй
онолоос хамаагүй мундаг гэсэн үг. Тэгээд эхнийхийг нь Шинжлэх ухаан, нөгөөдөхий
г нь шинжлэх ухаан биш гэж хуваая аа гэсэн санал дэвшүүлж.
Энэ бол туйлын ухаалаг шинжлэх ухааны зааг хязгаар мэт санагдана. Хүн төрөлхитөн ийнхүү арай гэж шинжлэх ухааны зааг хязгаарын талаар ерөнхий 
баримжаатай болж чадлаа.

Ердийн хүмүүсийн дунд шинжлэх ухааныг "найдвартай, илэрхий", "үнэн болох нь хөдлөшгүйгээр нотлогдсон" зүйл мэтээр төсөөлөх явдал байдаг боловч, үнэндээ тийм биш аж. Харин ч эсрэгээрээ шинжлэх ухааны онол маань "худлаа гэж няцаагдах тэр рискийг нуруун дээрээ үүрсэн, сэжиг бүхий этгээд" байдаг бай
х нь.

Гэвч нэг талаар хэлэхэд Popper–ийн энэхүү санал бол шинжлэх ухааны буулт гэдэг нь илэрхий юм. Няцаагдах чадвартай л бол шинжлэх ухаан мөн гээд хэлчхээр, байж боломгүй хачин жигтэй бүхэн шинжлэх ухаантай мөр зэрэгцээд ирэх боломжтой болж байгаа юм. Гутрангиар хэлбэл хүн төрөлхитөн үүнээс нарийвчлалтайгаар шинжлэх ухааны зааг хязгаарыг тогтоож чадаагүй л байна.
Popper ийн санааг ёжилж хэлбэл
– Хараахан няцаагдаагүй таамаглалыг Шинжлэх ухаан гэнэ
гэж мушгисан ч болно. Үүнийг шинжлэх ухааны ялагдалын цагаан туг гэхээс өөр юу гэх билээ.

Ингэхэд бидний 10 жилд заалгадаг бүхий л шинжлэх ухаанууд болбоос, ааль диван галавын үед худлаа болох нь тогтоогдсон алдаатай онолууд байдаг. Тийм ч учраас сонгодог шинжлэх ухаан гэж ангилдаг. Тэр сонгодогуудыг нь ээрч мууртлаа суралцаад, үхэн хатан арай чүү их сургуулийн босгыг давна уу үгүй юу, нөгөө лут профессор нь өөдөөс
- Sorry шүү!!. Та нарын үзсэн тэр онолууд чинь бүгд няцаагдсан юмнууд шүү. Эртний хүмүүсийн санаа дагуулж буудсан тааврууд, ккк. Одоо бүгдий нь март найзуудаа!!
гэж тавлаад, ахиад л бүхнийг нойлоос эхлэх болдог.

- Гээд яая гэх вэ, бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ улам шамдан суралцаад л байж дээ, найзуудаа!!!





1 comment:

Ха said...

Янзтай

Post a Comment