Pages

Сэдвүүд

2012/09/22

Шинжлэх ухааны философи түүх (4р хэсэг)



4. Логик гаргалгааны үзэл дэх асуудал

Юу гээч нь болчоо вээ?
Логик гаргалгааны зарчмаар нарийвчлан асуудалд хандвал, харьцангуйн онол нь байна уу, квант онол нь байна уу, бүгд хулхи онолд тооцогдон хоосон яриа болох аж.
 

– Хулхи шинжлэх ухаан, жинхэнэ шинжлэх ухаан хоёрын хооронд зааг байхгүй. Бишээ, ер нь жинхэнэ шинжлэх ухаан гэж байхгүй. Байгаа нь бүгд хулхи шинжлэх ухаан
болж таарна. Тэгэхээр
– Pseudoscience уу? тэрэнд итгэдэг хүнийг мухар сүсэгтэн л гэдэг байх
гэж хэлэнгээ, өөрийнхөө сургуульд сурч мэдсэн шинжлэх ухаанаа жинхэнэ гэж боддог хүн байвал "Түүх мэддэггүйн хөдлөшгүй баримт", "үсгүй сармагчин", "ичмээр дамшиг" гээч нь л болдог байх.

Ингэхэд тэгээд юу нь болохгүй байсан юм болоо?
Хэрэвзээ Логик гаргалгааны зарчимд дутагдал бий гэж үзэх юм бол, тэр нь хэт нарийн шалгадаг явдал гэж хэлж болно.
Үнэхээр ч, ултай суурьтай шалгаад үзэх юм бол бүхий л онол худал байдаг.
Үүнийг элдэв нуршаагүй, энгийнээр тайлбарлавал
– Хичнээн ч туршилт хийж, ямар ч бодит факт дээр үндэслэсэн бай, ерөнхий тохиолдлын баталгаа хэзээ ч болохгүй.
Ердөө л энэ. Жишээ нь "Энэ хэрээ хар өнгөтэй байна" гэдэг факт сая удаа живаа удаа бүртгэгдсэн ч бай, "Бүх хэрээ хар өнгөтэй" болдоггүй л байхгүй юу. Живаа нэг дэх хэрээ цагаан өнгөтэй байх ч юм билүү, яаж мэдэх юм, ямар ч баталгаа байхгүй... дуусаа...

Тэгэхээр асуудал юундаа байна вэ гэхээр
– Бид хичнээн ч туршилт фактанд тулгуурлаж яриад "ерөнхий тохиолдлын" тухай ярих боломжгүй...
– ... атал, шинжлэх ухаан гэдэг бол "ерөнхий тохиолдолын" тухай л онолддог.

Жишээ нь
– (Бүх) Масстай биетүүдийн хооронд харилцан татах хүч үйлчилдэг.
– (Бүх) Биетүүд Ньютоны динамикийн хуулиар хөдөлдөг.
гэх мэт...
Нэг ёсондоо "Тодорхой нөхцөл бүрэлдвэл, ямар ч цаг хугацаанд, аливаа биетийн хувьд, ийм ийм үзэгдэл болдог" гэсэн шинж чанарын тухай л номлодог.
Ийм онолуудыг хөтөлбөргүйгээр батлах ямар ч бололцоо байхгүй. Учир нь бид бүх биетийн хувьд үүнийг шалгаж хэзээ ч чадахгүй... гэсэн л яриа юм.

Нэг ийм зүйрлэл яриа байдаг.
Нэгэн шувуун фабрикийн ажилчин өдөр бүр тогтсон цагт, тогтмол хэмжээний тэжээлийг тахиандаа өгдөг байж. Тэрхүү ажилчин болбоос туйлын тэвчээртэй, элдэв ааш зангүй, төлөв томоотой, хичээнгүй нэгэн байсан тул хэдэн арван жилийн турш ажиллахдаа нэг ч удаа алдаа гаргаагүй билээ.
Харин фабрикийн шувуунууд, яагаад тогтсон цагт, тогтсон хэмжээний будаа өдөр бүр орж ирээд байгаа юм бол гэж анзаарсан ч юмгүй, тоосон ч юмгүй, идээ
д л, үржээд л, олон мянган өдрийг элээж, хэдэн үеэрээ амьдарчээ. Нэг л мэдэхнээ тэдгээр шувууд энэхүү үзэгдэл нь гарцаагүй болдог үзэгдэл хэмээн бат итгэсэн байх тул, үүнийгээ физикийн алтан дүрэм болгож онолжуулав.
Ингээд алтан дүрмээсээ мөрдөн гарч болох хууль дүрмүүдийг хойно хойноос нь тооцон гаргасаар физикийн онолтой болж, тогтмол ирдэг тэжээл хуваарьлалтын тухай эдийн засгийн онол, улс төрийн онол, ер байж болох бүхий л онолыг "өдөр болгон тогтсон цагт орж ирдэг тогтсон хэмжээний тэжээл" дээрээ суурьлуулан цогцлоон бүтээв
ээ.
Энэ бол ямар ч утга учиргүй
яриа биш юм. Үнэхээр тэжээл орж ирэх үзэгдэл гарцаагүй болдог нь үнэн л юм чинь.
Гэтэл нэгэн өдөр нэгэн яршигтай шувуу
– Ингэхэд маргааш ч гэсэн тэжээл орж ирнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй юм биш үү?
гэвэл
– Дэмийрээд бай, энэ үзэгдэл чинь бидний энэ ертөнц үүссэнээс хойш үргэлж тохиолдож байгаа зүйл. Хэдэн арван үеийн өмнөх өвөг дээдсийн минь бичсэн түүхийн бичгээс уншаад үзсэн ч болно. "Түүхээ мэдэхгүй тахиа, ойд төөрсөн хэрээнээс өөрцгүй" гэж бид чамд хичнээн хэлэх билээ? Түүнээс гадна байна шүү, энэ үзэгдэл дээр тулгуурлаад нээсэн өдий төдий онолууд байна. Энэ бүгдийг худлаа гэх нь үү? Дээр нь хангалттай их туршилт хийсэн байгаа. Ямар ч үндэслэлгүй эргэлзэхээ боливол таарна. Явж явж чам шиг юмнуудаас л оккултизм үүсдэг юм...
хэмээн толгой түрийгүй загнуулж гэнэ.
Гэвч нэгэн өдөр нөгөө хичээнгүй ажилчин тэтгэвэртээ гарч, оронд нь цагийн ажилчин шувуудад тэжээл тарааж, хөөрхий муу шувуудын амиараа итгэсэн онолууд салхинд замхран одов оо...


Яаг адилхан яриа. Ертөнц хэмээх хязгааргүй үргэлжлэх талбарын булан тохойд орших дэлхий гэдэг өчүүхэн цэг дээр, түүх хэмээх нүд ирмэхийн төдий агшинд, хүний олж нээсэн бүхий л онол хуулиуд нэг өдөр зүгээр л "Өө, биш байж" гээд төгсчихгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй, хэзээ ч олдохгүй.

...Нэг л өдөр, Бидний хэзээ ч анзаарч төсөөлөшгүй хэмжээсийн огторгуйн цаанаас
– Service Time!!!!
гэсэн чимээ гарч, татах хүч чанх эсрэг чиглэж эхлэхийг байг гэх газаргүй юм.
Нээрээ шүү!!!



 Үргэлжлэл - 5. Няцаах арга



4 comments:

ulmedeh said...

bravo!!!!

Anonymous said...

HUDLAA BI YAAGAAD CH YM.

Anonymous said...

good job (y)

Unknown said...

"Туйлын үнэн гэж байдаггүй" гэдэг билүү :D.

Post a Comment