Pages

Сэдвүүд

2014/05/20

Философийн түүх (8-р хэсэг)

өмнөх - Демоктик (МЭӨ 420 он)
  • Харьцангуй үзлийн эхлэл (МЭӨ 450-д он)
Үлгэр домог хэмээгч мухар сүсэг нуран унаж
-         Тийм бол, тэгээд энэ ертөнц (байгаль) гээч чинь чухам юу юм бэ?
гэсэн эргэлзээнээс эхэлсэн нь Байгалийн философи байлаа.

Тэрхүү байгалийг танин мэдэх аялалын үр дүнд, Демокрит зөвхөн өөрийн оюун бодлоор “Атомын онол” гэх, тухайн үедээ бол туйлын гэмээр дээд онолыг босгож ирэв. Гэвч эцэстээ
-         Хммм... Тэгээд энэ нь одоо үнэн л юм байх даа?
гэсэн хоосон шогшролоос өөр юм үлдсэнгүй.
Үнэхээр ч бодит байдал дээр шинжлэх ухаан ч, технологи ч хөгжөөгүй эрт балрын цаг үе юм хойно, туршилтаар уг онолыг нягтлах боломжгүйн учир, байгалийн философийн тухайд түүнээс цааш өрнөх ямар ч найдвар байгаагүй биз.

Ийнхүү уг байдлыг анзаарч эхэлсэн тухайн үеийн философичидын байгальд хандах сонирхол огцом царцаж одов...

Тэгж байтал, Демокриттой бараг нэгэн цаг үед, эртний Грекэд хот улс буюу Полисууд бүрэлдэн тогтож, Ардчилсан тогтолцооны алтан үеийг бүтээн босгов.

Энэхүү Ардчилсан тогтолцоот нийгэм гээч нь,... шулуухан хэлэхэд жинхэнэ утгаараа диваажин байсан юм.
Яадаг ч бай, ажил хийдэг нь өөр үндэстний боолчууд. За тэгээд, угаалга цэвэрлэгээ зэргийг бол бүгдийг нь хүүхнүүд хийчихнэ.
Тиймээс, тухайн үеийн эрчүүд гэвэл... ХИЙХ ЮМ ООГТ БАЙСАНГҮЙ!!!
тул, бодигоор хичээллэж биеэ хөгжүүлэх ч юм уу, эсвэл нэг дор цуглаж аваад жавьжлах ч юм уу, ерөнхийдөө бол цагийг баран ядаж байсан хэрэг.

Ийм цаг үе юм хойно, “Байгальд” хандах сонирхол огцом хөрч одох нь ч арга үгүй.
Нэгэнт байгаль гэдэг тэдний хувьд “айдас” биш болж, ямар байх нь падлий ч үгүй болсон хэрэг.
Харин юу чухал болсон бэ гэхээр
-         Энэ цагийг барж ядсан нийгэм дунд, амьдралыг хэрхэн зугаатайхан шиг туулах вэ?

Тэгвэл, ийм нийгэмд цэнгэлийн манлайд хүрэхийн тулд, хамгийн чухал зүйл юу вэ?

Ардчилсан тогтолцоот нийгэм дор, тэр болбоос ойлгомжтой.

Амны фигур” ... ердөө л энэ.

Тэр үеийн ардчилсан нийгмийн тайз нь иргэдийн цуглаан болон шүүх хурал байв. Тэнд, хэл амаа бэлүүдэн олон хүнийг өөртөө умруулж чадахуйц амны фигуртэй нөхдүүд нийгмийг манлайлж, эд баялаг хийгээд нэр төрийг олж авна. Энэ бол өнөө үед ч ялгаа үгүй.

Тиймээс, тухайн үеийн эрчүүд, бүгдээрээ, их багш нарыг бараадан сургаал сонсохоор гүйлддэг байж. Мэдээж, тэр нь эрдэм мэдлэг болон үнэн мөнийн төлөөх эрэл байсангүй. Бүгд зөвхөн “Хажуу айлын баагийд амаараа ухамсарын шанаа өгчих дайны ярианы урлаг эзэмшихийн төлөө” л юм.

Иймийн учир, тэр цаг үед “Илтгэх урлаг” зэрэг, бусдыг сэнхрүүлэх ярианы урлагийг заадаг “Софист” гэх мэргэжил ихээр дэлгэрчээ.

Заа тэгтэл.
“Илтгэх урлагт” суралцсан эрчүүд ч гэлээ тэнэг биш. Хэрүүл мэтгэлцээн өрнүүлэхийн хэрээр аажмаар нэгэн зүйлийг анзаарч эхлэв.
-         Хачин юм даа!? Ямар ч үнэмшилтэй яриа бай, яаж ийгээл заавал няцаагдчих юм аа.

Яг тийм. Тэрхүү цаг үеийн дэвсгэр дунд, Грекчууд
-         За харж байна уу? Үгээр бол юуг ч ямар ч байдлаар илэрхийлчихэж болдог юм шдээ.
гэдгийг ойлгож эхэлсэн байна.

Эцсийн эцэст
-         Хүн алж болохгүй
гэдэг дээр хүртэл мэтгэлцээд, яаж л бол яаж үгүйсгэж, эсвэл баталж болдог юм аа л гэсэн үг. Тэгээд түүний аль нь үнэн болохыг зөвхөн үгээр хэзээ ч тогтоох боломжгүй...

Заримдаа бүр
-         Надад шавь орвол, мэтгэлцээнд алиных нь (дэмжигчид болон няцаагчид) талд орсон ч ялдаг болно шүү
гэсэн сурталчилгааны самбар хадан их мөнгө нэхсэн софистууд хүртэл харагдах болж (Тэгээд мэдээж үнэхээр ялж орхино. Аргагүй шүү дээ, ам фигур сайтай л юм чинь).

Нэгэнт ийм болоод ирвэл
-         Сайн муу ч юм уу, зөв буруу ч юм уу, тиймэрхүү зүйлс бол амны фигурээр хааших нь ч харуулаад үзүүлчиж болдог эд. Эцсийн эцэст хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл, үнэ цэнийн мэдрэмж гэдэг Харьцангуй шинжтэй юм хойно, юуг ч барин тавин хэлэх аргагүй. Харьцангуй туйлын үнэн гэж байдаггүй юм шүү дээ
гэх хандлага газар аван дэлгэрчээ.

“Юу харах нь чухал бус, яаж харах нь чухал” мэтийн афоризмууд маниустаа их л шинэлэг мэт санагдах боловч, манай эриний өмнө гэгдэх тэрхүү эрт балрын цаг үед Грек хэмээх баян тансаг улс хотноо уже болоод өнгөрчихсөн үзэгдэл байсан байх нь.

Ямартай ч, ийнхүү Харьцангуй үзлийн үе эхэлжээ.

үргэлжлэл - Протагор ба Горгиас (МЭӨ 450 оны үед) 

No comments:

Post a Comment