Pages

Сэдвүүд

2012/12/07

100 насалмаар байна уу?

Сүүлийн үед Америкт Resveratrol гэдэг нэмэлт тэжээл (supplement) олны анхаарлыг татаж байна. Энэ supplement нь нас уртасгадаг юм гэнэ.




Улаан усан үзмийн хальсанд ихээр агуулагддаг Resveratrol нь урт наслуулдаг ген гэгддэг Sirtuin генийг идэвхжүүлдэг юм байх. Sirtuin гений ажиллагаа идэвхижсэнээр 100 гаруй төрлийн хөгшрөх үзэгдлийг сааруулдаг нь туршилтаар тогтоогдоод байгаа юм.


Жишээлбэл 
Митохондрия (http://tomyo-bodyo.blogspot.jp/2012/11/blog-post_14.html#mitochondria) байна.
Митохондрия үйл ажиллагаагаа сулруулах нь хөгшрөлтийн нэг шалтгаан гэх бөгөөд, Sirtuin нь митохондрияг идэвхитэй байдалд барьдаг.

Эсвэл дархлааны эсүүд байна. Өвчин үүсгэгч рүү довтлох учиртай дархлааны эсүүд нь хөгшрөхийн хэрээр зөнөдөг ч юм уу, өөрийнхөө эс рүү довтолж эхэлдэг юм гэнэ. Харин түүнийг Sirtuin ген зөв төлөвт нь буцааж оруулдаг.

Гэх мэт олон янзаар Sirtuin ген нь хөгшрөлтийг удаашруулдаг. Харин энэ ген нь жирийн үед идэвхигүй төлөвт байх боловч, 
өлсөлтийг дагаад сэрдэг болох нь мэдэгдээд байгаа юм байна.

Гэтэл өнөөгийн бид ходоодоо хонхолзуулахыг удаан тэвчиж чадахгүй. Тэндээс дээр өгүүлсэн Resveratrol гэгч гарч ир
чээ. Америкчуудын рационал шинжийг үнэхээр гайхаад барамгүй...

Ингэхэд яагаад өлөн ходоод урт наслалттай холбогддог байна?

Өлсгөлөнг даван гарахын төлөөх механизм гэх мэт тайлбар байдаг ч, өөр тайлбар ч бас бий.

"Идэх" гэдэг маань ерөнхийдөө бол "бусдыг хохироох" үйл хэрэг юм. Мэдээж өөрийгөө идэхгүйгээс хойш амьтан ч юмуу, ургамал ч юмуу, ямар ч байсан л бусдыг иднэ. Эндээс, хэрэгцээнээсээ их иддэг амьтан нь бусдын оршихуйд заналхийлсэн о
ршихуй болох нь тодорхой.

Тиймээс байгаль эх замбараагүй идэж, замбараагүй уухыг хязгаарлах хууль зохио
жээ
– Их идэгчид хурдан үхэхтүн. Тохируулж идэгчид урт наслахтун.

Энэ бол хүчтэй хүчгүй олон төрөл зүйлийн хоорондын харьцааг тэнцвэржүүлж, амьд байгалийн олон талт байдлыг хадгалсан гайхамшигтай хууль байв.

Харин адтай хүмүүс түүнийг олоод мэдчихжээ. Мэдээд зогсохгүй, их идэнгээ урт наслах аргыг ч хайгаад олчиж. Мангас шиг их идсэн ч хойноос нь supplement нэгийг залгиад байхад л хэн гуай нь ч урт наслах боломжтой юм гэнэ.

Resveratrol supplement нь хүнийг 100 наслуулах ч чадалтай гэж яригдаж байна.

Хэрэв тийм бол, өнөөгийн хөгширч буй нийгэм маань удахгүй бүр зөнөж эхлэх нь л дээ. Тэгвэл тэгээд, одоо яая даа гэж байгаа нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн системүүд ирээдүйд найдвартайгаар дампуурах нь тодорхой. Эмнэлэг асрамжийн үйлчилгээ энэ тэр хаданд гарна л гэсэн үг.

Байгальд үнэхээр "их идэгчид хурдан үх" гэдэг хууль байдаг бол, өнөөгийн хүн төрөлхитөн шууд утгаараа хууль зөрчигчид гэсэн үг болно. Тасралтгүй байнга иднэ. Тэгсэн мөртлөө мөд үхэхгүй...

Бүхнийг өөрийнхөө таалалд зохицуулах гэдэг хүний рационал шинж, хүслийн уут. Ханахыг мэдэхгүй хуйлран хөвөрсөөр, эцэстээ өөрийнхөө хүзүүг ороох вий дээ. Хэрэв тэгвэл юун нас уртсах, харин ч мөхөл түргэсэх биз.



1 comment:

Unknown said...

Хүн хичнээн ухаантай байлаа гээд байгалийг захирч чадахгүй, эх болсон байгал бүхнийгижил хайраар хайрладаг гэхэд бурудахгүй, харин хүн зөвхөн өөрийгээ л хайрлаж бас өөрийнхээ тав тухыг л эрхэмлэдэг тул яваандаа бүх оршихуйН ТЭНЦВЭР алдагдаж мөхөх болно

Post a Comment