Pages

Сэдвүүд

2012/11/29

Радиаци

Ойролцоогоор 100–аад жилийн өмнө Оросын анагаахын эрдэмтэн Аничков, "туулайнд өндөг идүүлэх" туршилт хийж үзэж гэнэ.
Тэгтэл үр дүнд нь өндөг идсэн туулайн Холестериний хэмжээ огцом өсөв.
– Аанхаа, тийм бий вий
гэж Аничков бодов.

– Өндөг идвэл Холестериний хэмжээ ихэсдэг байх нь.

Түүнээс хойш дээрхи туршилтын үр дүн дэлхий даяар танигдаж, "өндөг идвэл холестерин ихэсдэг" гэсэн ойлголт ердийн мэдлэг болтолоо хэвшив.

Гэвч нэгэн цагт, хэн нэг нь дээрхи ердийн мэдлэгт тун ердийнөөр эргэлзэж гэнэ.
– Ингэхэд туулай чинь өндөг иддэг билүү?!??!

Үнэхээр ч туулай нь угтаа бол өндөг иддэг амьтан биш.
– Тийм бол, угийн өндөг иддэг амьтан өндөг идвэл холестерин өсөхгүй байж магадгүй биш үү?

Ингээд түүний эргэлзээг гаргахаар нохойнд өндөг идүүлж үзэв. Тэгтэл нээрээ л нохойны холестерин өссөнгүй. Өөрөөр хэлбэл, өмнөх туулайн холестерин өссөн шалтгаан нь "өндөг идсэн" явдал бус, "идэж үзээгүй юм идсэн" явдал байсан болж таарав.

Тэгэхээр иймэрхүү "өндөг иддэг туулай" мэтийн эргэлзэх ч сөхөөгүй түгээмэл мэдлэгүүдийг, хааяадаа нэг тууштайгаар эргэлзэж үздэг байх хэрэгтэй юм.

Дээрхитэй төстэй бас нэг болсон явдал гэвэл "Drosophilidae зөгийн туршилт" байна.

80–аад жилийн өмнө генетикийн эрдэмтэн Hermann Joseph Muller, радиацитай цацрагаар Drosophilidae төрлийн зөгийний эрэгчинг шарж үзэж гэнэ. Тэгтэл радиацид шаруулсан зөгийний үр төл харсаар байтал эрэмдэг амьтад гарах нь тэр.
– Аанхаа, тийм бий вий
гэж Hermann гуай бодов.
– Цацраг идэвхит нөлөө нь удмын санг гэмтээдэг байх нь.

Түүнээс хойш Hermann гуай 1946 оны анагаахын Нобелийн шагналыг хүртэж, түүний туршилт ч дэлхийд танигдсан байна.

Харин хожим хойно, Drosophilidae төрлийн зөгийний эрэгчин нь маш өвөрмөц амьтан болох нь тогтоогдов. Юугаараа өвөрмөц байсан гэхээр, бусдаас ялгаатайгаар
– Түүний ДНХ нь өөрийгөө сэргээн засдаг фермент агуулдаггүй.

Мэдээж яриа байхгүй, "Цацраг идэвхит нөлөө нь ДНХ–ийг гэмтээдэг", үнэн.
Гэхдээ Hermann–ий туршилтын бай нь цацраг идэвхит нөлөөнд арай ч дэндүү хэврэг ховор амьтан байж таарсан аж.

Ер нь бол ДНХ–ийг гэмтээгээд байдаг нь огтхон ч цацраг идэвхит нөлөөгөөр хязгаарлагдах бус, зүсэн зүйлийн шалтгаанаар ДНХ нь 24 цагийн туршид гэмтээл байдаг гэнэ. Зарим эх сурвалжаар бол, хүний ДНХ нь ганц өдөрт саяас доошгүй удаа гэмтэж байдаг юм байх.

Гэсэн ч тэр бүх эвдрэл нь дараа үедээ гажаар нөлөөлөөд байдаггүй бөгөөд, товчхондоо бол "ДНХ–ийн засварын фермент" гэгч, баргийн амьтанд байдаг уургийн молекул нь эвдрэлүүдийг газар дээр нь засаад байдаг юм байна.

Мэдээж хүнд ч тэр нь бий. Тэгэхээр бид ийм юмтай болохоо мэдсэнийхээ үндсэн дээр сая,
– Яаанаа, цацраг идэвхит бодис
гэж маягтай хүүхэн шиг талаар нэг цуурайтаж гүйвэл зохилтой.

Яахав, богино хугацаанд бөөн радиацид гэнэт өртвөл шууд үхэлд хүрнэ л дээ. Харин бага хэмжээний радиацийн нөлөөнд урт хугацаагаар байхын нөлөөний хувьд гэвэл
– Яриа байхгүй хортой
гэх нэгэн байхад, чанх эсрэгээр нь
– Эрүүл мэндэд сайн
гэж үзэх эрдэмтэд ч байдаг байна.

Мэдээж энэ бол бооцоотой тоглоом биш, үндэслэлгүй тааж буудна гэж байхгүй нь лав.

Жишээ нь, Японы Тоттори мужид Мисаса гэх Радийтай байгалийн халуун рашаан байдаг. Цацраг идэвхит бодис болох Радийтай ус руу, хүмүүс хэрэг болгож зорьж очицгоодог юм байна. Учир нь тэндэхийн оршин суугчидын дундах хорт хавдарын өвчлөлтийн хэмжээ нь, бүх Японы дундачын талаас ч доогуур гэх бөгөөд, дан ялангуяа хоол боловсруулах эрхтэний хорт хавдарын өвчлөл нь онц ноцтой доогуур юм гэнэ (дундачын 1/5).

Өөр жишээ гэвэл, Тайваньд байх нэгэн орон сууцыг барьсанаас нь хойш 20 жил өнгөрч байж сая "Цацраг идэвхит кобальт" бүхий материалаар барьсан болохыг илрүүлж гэнэ. Сандарсан хороо хорин тэндэхийн 100,000 оршин суугчидад яаралтай үзлэг хийтэл, үнэхээр ч хэвийн бус хариу гарч.
Юу гэвэл, бага хэмжээний радиацид насаараа шахуу шарагдсан байх учиртай тэдгээр оршин суугчидын дундах хорт хавдараар нас барагсадын хувь хэмжээ нь Тайваны дундачын 1/50 байсан байна.

Дашрамд хэлэхэд, ICRP (олон улсын цацраг идэвхийн нөлөөнөөс хамгаалах комисс) – ийн стандартаар бол, хүн жилд 1 милли зивертээс дээш радиациар шаруулахгүй байхыг зөвлөдөг. Харин Тотторигийн радиацийн хэмжээ нь уг стандартаас 10 дахин их, Тайваны байшин бүр 50 дахин их байсан аж.

Ингэхэд бидний ДНХ нь хэдий хэмжээний радиацид тэсвэртэй юм болоо?

Бид бүхэн амьдралынхаа туршлагаас, бага зэргийн нян байх нь эрүүл мэндэд сайн болохыг мэддэг. Огт нянгүй орчин нь харин ч эсрэгээрээ хэвийн бус төлөв юм.

Монголчууд бидний тухайд гэвэл айраг, тараг мэтийн танил дотно нянгуудаас гадна, борогшуулах гэдэг original логикоор хүүхдээ нянтай ижилдэн дасгаж өсгөдөг. Тэрний хажууд Америк мэтийн залуухан үндэстэний хувьд бол нян гэдэг стресснээс өөр юу ч биш. Тэд зүгээр л бохиры нь унагахад болчих төдий аяга тавгийг хүртэл
– нэг ч нян үлдээж болохгүй
мэтээр сэтгэж, сав л хийвэл ариутгал ярьдаг юм гэсэн.

Гэлээ гээд радиацийн өмнө болоод ирвэл, борогшсон монгол байтугай нь хавьтаж зүрхлэхгүй. Энэ бол бүх дэлхийн улс үндэстэнүүдийн хувьд ч адилхан биз. Мэдэгдээд 100 хан жил болж байгаа Радиацийн талаар арвин туршлага бидэнд бий гэх үндэстэн хаана ч байхгүй.

Гэхдээ яг үнэндээ бол, энэ нь хүн бид радиацийн талаар ямар ч туршлагагүй гэсэн үг биш. Тэр ч бүү хэл, хүн төрөлхитөн үүссэн цагаасаа л сансараас асгарах радиаци, дэлхийгээс цацрах радиацид зогсоо зайгүй сүлбүүлж ирсэн юм. Тийм ч учраас бидний ДНХ нь тиймэрхүү дайны довтлогооноос өөрийгөө хамгаалах механизмтай болсон хэрэг.

Харин богино хугацаанд гэнэт бөөн радиацид өртсөн туршлага байхгүйгээс, тиймэрхүү дайралтанд ямар ч бэлтгэлгүй гэхэд болно.

Биологийн эрдэмтэн Thomas Donnell Luckey радиацийг "гормозис үйлчилгээтэй" гэж баталдаг. Гормозис үйлчилгээ гэдэг нь
– Хортой бодис хүний биед муу нөлөөтэй боловч, зарим төрлийн хортой бодис нь бага хэмжээгээр бол харин ч эрүүл мэндэд сайн нөлөөтэй
байхыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл тэрээр
– Бага хэмжээний радиаци нь эрүүл мэндэд сайн
гэж хэлж байгаа юм. Түүнийхээр бол бага хэмжээний радиаци нь ДНХ–ийн засварын ферментийг идэвхжүүлдэг гэнэ.

Үнэндээ бидний засварын фермент ямар хэмжээний хүчин чадалтай болохыг нарийн мэдэж чадаагүй л байна. Магадгүй цагаа тулахаар төсөөлсөнөөс хамаагүй чадалтай байхыг ч үгүйсгэхгүй.

...Энэ бүхнийг мэдэх мэдэхгүйн завсар, бид бүхэн нэг хэсэгтээ л намирч явах нь лав биз. Бага ч гэлтгүй тэр радиаци гээчээс нь боломжтой бол холуурхан шиг л байя гэж бодох сэтгэл зүйг ч яалтай. Тэглээ гээд огт радиацигүй орчинг хүсэмжлэх нь ч бас хаашаа юм.

Харин зугатая гээд ч боломжгүй нөхцөлд нэгэнт орж орхивол, түүнээс цааш засварын ферментэндээ л найддаг байх даа.


4 comments:

Миний блог said...

Бүлт бүлт авч байна аа

Mndi said...

Zaswariin fermentee baingiin baidald bailgahiin tuld:
1. Togtworjson untah bosoh dadaltai
2. Zow hoollodog
3. Biye hodolgoj baidag
4. Oodrog or stressgui
5. Sex-n heregtseegee hangaj bh ni tustai gej hiroshimagiin bonbogdoltoos hoish odoo hurtel amid seruun bgaa emchees sonsson yum bna

Unknown said...

Сайн байна уу
Япон улсад болсон цөмийн станцийн дэлбэрэлтээс хойш газар нутгийн ихэнхи нь цацрагаар хордсон хүмүүст маш ихээр нөлөөлж байгаа гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ талаар юу гэж бодож байна Японд амьдардаг хүний хувиар?

ТОМё БОДё said...

аль нь?

Post a Comment