Pages

Сэдвүүд

2012/09/22

Шинжлэх ухааны философи түүх (2р хэсэг)


2. Индукцын арга дахь асуудал

Гэвч баярлах эрт ажээ. Цагийн урсгалд индукцын арганд тулгуурласан "Шинжлэх ухаан" нь олон тооны дутагдалтай болох нь илэрч эхлэв.

Юу гэхээр инукцын аргаар бол "Онолыг бататгах факт олон байвал, шинжлэх ухаанлаг онолд тооцогдох" учиртай боловч эсрэгээр нь хэлбэл
- Ямар ч хүчиндмэл хулхи онол бай, тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулж чадах л юм бол шинжлэх ухааны босгыг давчих юм.


Жишээ нь
- Газар хөдлөлтийн өмнө ноход гасалдаг.
гэсэн гэнэн санаа ч бай
- Нохой гас
лалаа  газар хөдөллөө
гэсэн санамсаргүй хэдэн тохиолдол цуглуулчих төдийд л тов хийсэн шинжлэх ухааны онолд тооцогдоод явчих жишээтэй.

Иймэрхүү байдлаар, хачин маниак шизотнуудын галзуугийн тэмдэглэлээс авахуулаад, зальтай сэтгэл судлаач эдийн засагчид мэт нь өөртөө тааруулж хэдэн материал цуглуулчаад "Шинжлэх ухааны аргаар батлагдсан онол" гэж улаан цагаангүй гү
рдэх болов.


Түүгээр ч зогсохгүй төдийг хүртэл мөрөөрөө
– Бидний сургааль туйлын үнэн тул оюун ухаанаар хэмжихийн эцэсгүй. Тиймээс үг дуугүй л итгэцгээ
маягаар тулгадаг байсан нөгөө шашны ухуулагч нар
– Бидний шашин шинжлэх ухаанаар батлагдсан шашин шүү, найдвартай
гэлцэн рекламдах болов (Ер нь хүмүүс
бодьтойхон жишээ аваад тайлбарлачихад баргийн юманд итгэчихдэг юм л даа).

...Ёстой нэг нуухы
г нь авах гээд нүдийг нь сохолсон явдал болов. Уул нь жинхэнэ шинжлэх ухааныг шигшиж, хуурамчийг нь цөөлөх зорилготой байсан атал, хуурамч нь цөөрөх байтугай харин ч үржээд ирэх нь тэр.

Асуудал үүгээр зогссонгүй. Дайран дээр давс болж, тэр үед Евклидын бус геометр (Дэлгэрэнгүйг
эндээс) гээчийг олж нээснээр "Дотоод зөрчилгүй онол хэдийг л бол хэдийг зохиож" болдгийг ойлгож авав.
Хичнээн, харахад хулхи ч, 5 алхаад өөртөө ороолцолдоод өнхөрөөд өгдөг ядмаг санаанууд бус, яаж ч нарийвчлан шалгасан дотоод зөрчилгүй тов хийсэн хулхи онолууд ч байх тул, индукцын
шүүлтүүр маань тунчиг хүнд нөхцөлд доголдолтой ажиллах болов.

Ингэж гурвалжин дөрвөлжин хэрэлдэж байхаар, зүгээр л онолын үнэн худлыг ухаантай хүмүүсээр шүүлгэч
ье гэвэл буцаад л бурангуй үедээ очсон болчих гээд байдаг.

– Хулхи шинжлэх ухаан, жинхэнэ шинжлэх ухаан 2–ыг хэрхэн ялгаж зааглах вэ?
– Бид хулхи жинхэнэ хоёрын дунд зөв зааг шугам татаж өгөх хэрэгтэй...

Үүнийг шинжлэх ухаан дахь Зааг тогтоолтын асуудал (Demarcation problem) гэ
дэг.

Энэ үеэр дээрх асуудлыг хараад
– Наад хэцүү асуудлаа бидэнд даатгачих
гэсээр
уур амьсгал уншсан хэдэн нөхөд гарч ирсэн нь, Веннийн их сургуулийн философийн багш нараар толгойлуулсан Веннийн бүлгэм (Vienna Circle) байлаа...


No comments:

Post a Comment