Тэрээр
төрөлхийн хөлгүй. Гоолиг 2 хөл нь хоёулаа хиймэл.
- Би төрөхдөө
л хөлөнд минь зарим яс дутуу байсан гэсэн. Тэгээд 1 настайдаа өвдөгнөөс доошхоо
тайруулсан юм
хэмээн
Aimee Mullins хүүрнэнэ.
Эцэг
эх нь эмчтэй зөвлөсний үндсэн дээр бага дээр нь хөлий нь тайрчээ. Ирээдүйн
амьдралдаа эртнээс дасаг гэж. Үр дүнд нь Aimee-гийн хувьд алхах гишгэх гэдэг
огтоос хэвийн явдал болж өсөв.
- Хиймэл хөл
маань миний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Миний булчингууд хиймэл хөлөндөө таарч
хөгжсөн.
Энэ
нь түүний хожмын тамирчин болох замыг нь засч өгчээ. Гэвч түүнийг хожмын
жүжигчин, бүр загвар өмсөгч болно гэж өөрөө ч, ер хэн ч төсөөлөөгүй бизээ.