Pages

Сэдвүүд

2013/01/04

Хос нүхний туршилт (6р хэсэг)

Өмнөх – Хос нүхний туршилт(5р хэсэг)

Хос нүхний туршилтын хамгийн том таавар бол
– Ганц ширхэг бөөм байдлаар ажиглагддаг электрон, яаж хоёр нүхийг зэрэг нэвтэрч чадаад байна вэ?
юм.



Үүнийг тухайн үеийн ертөнцийг үзэх үзлээр эвтэйхэн тайлбарлаж чадсангүй. Ингээд
– Электрон нь ажиглалт хийгээгүй үед ДОЛГИОНЛОГ оршихуй боловч, ажиглалт хийхээр БӨӨМ болчихдог юм.
ДОЛГИОНЛОГ байх үедээ хаана ажиглагдах магадлалтай вэ гэдгийг нь МАГАДЛАЛЫН ДОЛГИОНООР тааварлах боломжтой юм.
гэсэн цоо шинэ ертөнцийг үзэх үзэл буюу онол гаргаж ирэх шаардлагатай болсон хэрэг.

Энэ онолыг үнэн гэж үзэх юм бол, Хос нүхний туршилтыг тайлбарлахад ядах юм байхгүй, ямар ч зөрчилгүйгээр бүгд илэрхий болоод явчихна.

– Гэвч ийм хариулт сонсоод та "Аан мөн мөн, мааш ойлгомжтой" гээд, ямар ч эргэлзээгүйгээр бүрэн санал нийлж чадах уу???

"Элэктрон гэдэг харахад нэгэн цул шарик шиг эд, хэн ч хараагүй байхад намилзсан ДОЛГИОН болоод хоёр нүхийг зэрэг нэвтэрдэг юм" гэсэн тайлбарыг үг дуугүй хүлээн зөвшөөрөх үү?

Төсөөлөх гэхээр нэг л бүрэн ойж өгөхгүй байгаа биз?
Тэгэхээр үүнийг илүү амьдраллаг жишээгээр, философи талаас нь тайлбарлах гээд оролдоод үзье.

– Электрон бол, харахад БӨӨМ боловч, хараагүй байхад БӨӨМ биш
гэж номлодог Квант механикийн онол боловч, бидний энгийн ард үүнийг хальт сонсох төдийд л
– Юу гэж тийм юм байдгийн. Хараагүй байхад ч гэсэн БӨӨМӨӨРӨӨ л байж таараа шд.
гэж бодох нь зүй биз.
Гэвч ингэж бодох нь, философи талаас нь харах юм бол дэндүү өрөөсгөл юм.

– Хараагүй юм байж юу мэдэж тэгж хэлж байгаа юм бэ???

Нэгэнтээ л хараагүй юм бол, хараагүй юмаа ийм тийм гэж өөрийнхөөрөө мэдэмхийрэх нь ямар ч үндэслэлгүй, хоосон төөрөгдөл болно.

Хэн нэг нь
– Манай авгай надтай цуг байхдаа үргэлж л надад үнэнч байдаг. Тийм болохоор, надтай цуг байхгүй үедээ ч гэсэн надад үнэнч байхаас зайлахгүй.
гэж ярьж байвал, дурын дуракийн элгийг хөшөөх байлгүй.
– Ишшш хөөрхий. Ийм гэнэн хүн гэж бас байнаа?! Чамтай уулзаагүй байхад ч бас үнэнч байна гэж яаж мэдэж байгаа юм?
гэнэ биз дээ?

– Эцсийн эцэст, юуг ч бай, хараагүй л юм бол, мэдэхгүй л гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бид бүхэн хараагүй зүйлийнхээ талаар "Ийм юм, тийм юм" гэж түс тас хэлэх ямар ч боломжгүй. Боломжтой нь юу вэ гэхээр
– Ийм ч байж магадгүй, тийм ч байж магадгүй
гэсэн магадлал ярихаас хэтэрч чадахгүй.

– Манай авгай яг одоо намайг араар тавьж байж ч магадгүй. Үгүй ч байж магадгүй. Тавих магадлал ○○%, үнэнч байх магадлал △△%...

– Тийм л биз дээ?

Энэ өнцөгөөс харах юм бол
– Ганц ширхэг БӨӨМ нисгээд байхад, яаж тэр хоёр нүхийг зэрэг нэвтрээд байна вэ?
гэсэн асуултын хариулт илэрхий болж ирэх юм.
Тэр нь юу гэхээр
– А нүхээр нэвтэрсэн ч байж магадгүй, В нүхээр нэвтэрсэн ч байж магадгүй
гэсэн тэр МАГАДЛАЛ юм.

Тэгээд яг дээрх үгний шууд утга ёсоор
– Ганц ширхэг БӨӨМ нь, А болон В нүхээр МАГАДЛАЛ байдлаар нэвтэрч гарсан бөгөөд, тийм ч учраас дэлгэцэн дээр тэр бүх магадлалуудын нийлбэр нь Интерференцийн тархалтыг үүсгэсэн болж таарах юм.

Эсрэгээрээ, ганц ширхэг бөөм гарцаагүй хоёр нүхний яг нэгээр нь нэвтэрсэн байхаас зайлахгүй гэж бодох нь, ямар ч үндэслэлгүй хоосон төөрөгдөл болох төдийгүй, тэгж бодлоо гээд интерференцийн тархалтын үүслийг яагаад ч тайлбарлаж чадахгүйд хүрнэ.

Эндээс Хос нүхний туршилтын хамгийн том нээлт нь
– Электрон нь харах болгонд л БӨӨМ байдгаас хойш, хараагүй байхад ч БӨӨМ байхаас зайлахгүй
гэсэн тухайн үеийн муйхар үзлийг ердийн нэг муу уянгын халил болохыг нь баталж,
– Хараагүй зүйлийн тухай магадлалаас илүү юм ярих ямар ч боломжгүй. Хараагүй зүйлийн хувьд зөвхөн магадлал л оршин байна
гэсэн, харин ч илүү амьдраллаг философийг туршилтаар баталж үзүүлсэн явдал билээ.

Үргэлжлэл - Шрёдингерийн муур


10 comments:

Анхаа said...

Одоо наад золигийн бөөм, Электроныг чинь олж харах л хэрэгтэй юм байна даа.

boroo said...

Bi olonch iimerhuu zuil unshij baisan gehdee. yag dolgion gedgiig neeh saihan tailbarlaad ogoh hun taaraagui l bn.
oilgomjtoi hyalbar tailbarlaad ogooch

ulmedeh said...

bi ene haraagui baihad iim tolov, harval iim tolov gedgiig oilgohgui bainaa. Harj baina haraagui baina gedgiig electron yaj mederch tolvoo oorchlood baigaa hereg ve?

Shako said...

Dolgion bol boom gedgiig notolnoo. Gehdee naana ni hiihvajil zondoo ih bnadaa. sanaj yvahad butnedee.

Unknown said...
This comment has been removed by the author.
Mermaid said...

A turshilt zvgeer l C turshilttai adilhan gej vzej baina zvgeer n hugatsaanii huwid l ylgaatai

Mermaid said...

bvh elektron zereg garsan gedeg bol law hudlaa tgd ch tsag hugatsaa bol haritsangvi

ТОМё БОДё said...

заавал өөрийнхөө нүдээр харах албагүй э. Мэдэрч чаддаг багажаар мэдрүүлэхэд л хангалттай. Тэгээд ч чиний эргэн тойронд байгаа бүх цахилгаан бараа чинь электроноор ажилдаг болохоор, электрон гэж байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй байх.

ТОМё БОДё said...

гоё асуулт байна. Энэ тухай "Биет (2р хэсэг)" гэсэн постонд бичсэн. харах гэж яг юу гэсэн үг болохыг тайлбарласан.

Anonymous said...

Холын хараа муутай хүн онийх үедээ нэг цэг болж хардан аа харин нүдээ зүгээр нээгээд харвал бүрсгэр болгож хардаг шүү дээ. Яг л үүн шиг электроныг онийгоод ажиглавал бөөм харин зүгээр л хальт харвал долгион болох учиртай. Энэ онол маань хэрэг болно гнж найдья. Ирээдүй 81-р сургуулийн 10В ангийн суралцагч Баяраас :333

Post a Comment