Pages

Сэдвүүд

2020/07/27

Тархи угаалт


Монголоор “тархи угаалт” гэх үг бол англи хэлний “brainwashing” гэх үгийн буулгалт. Харин “brainwashing” бол хятад хэлний “洗腦” гэх үгийн буулгалт байдаг. Энэ үг АНУ-ын CIA буюу тагнуулын төв газраас солонгосын хойгийн дайнд олзлогдсон америк цэргүүдийн үзэл бодлын өөрчлөлтийн талаарх судалгааны илтгэлд анхлан хэрэглэгдэж, түүний дараа сэтгүүлч Эдвард Хантер Хятадын коммунист нам (ХКН)-ын тархи угаах технологийн талаар ном бичсэнээр олонд дэлгэрсэн гэдэг.

2020/07/19

Нүгэл улиг болох нь


Еврейчүүдийг хоморголон устгах Нацистын германы төлөвлөгөө буюу 6 сая хүнийг “зохьцуулах” маш үр дүнтэй нарийн систем бүтээж мөн түүнийгээ ажиллуулахад голлох үүрэгтэй оролцсон Адольф Эйхман гэгчийг 1960 онд Аргентинд нууцаар орогнож байхад нь Израйлын тагнуулын алба (буюу моссад) хууль бусаар хулгайлан зөөж Иерусалимд авчраад шүүхээр оруулан цаазалсан байдаг.