Ингэхэд би тэднийг бие биесээ
хууран мэхэлж, зальдаж паразитлан үржиж байгааг хараад “Оюун ухаантай болжээ”
гэж бодсон юм биш. Хачирхалтай сигналаар харилцаж, секс хийж байхад нь ч оюун
ухаантай юм байна гэж бодоогүй. Магад интернэтийн сүлжээгээр минь дамжаад бүх
дэлхийгээр тархаж, хүн төрөлхитөнийг устгасан ч би тэднийг оюун ухаантайд
тооцохгүй биз.