Шударга ёсны лекц


Хүн бүр нэрийг нь мэдэх Америкийн алдарт
Харвардын Их Сургууль
Түүний түүх Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолоос ч урт, 1630-д оноос тоологдоно.
Сургуулийн зааланд 1,000 илүү оюутан шавалдан цуглах маш сонирхолтой нэгэн хичээл орж байна.
Тэр бол профессор Майкл Санделын (Michael Sandel)
Улс төрийн философи
хэмээх лекц.

Төдийг хүртэл бүх хичээлийг “хаалттай” явуулдаг байсан Харвард олны таашаалыг ихэд хүлээсэн уг лекцийг анх удаагаа
нээлттэйгээр
 явуулахаар шийджээ.

Харвардын Их Сургуулийн хичээл мэдээллийн хэрэгслээр нээлттэй цацагдсан анхны тохиолдол энэ.

Майкл Сандел:
-         Филосифи гэнгүүт л юу юугүй “Хэцүү, уйтгартай” гэж битгий бодоорой. Философийг өдөр тутмын маш ойрын жишээнээс ургуулан тунгааж болдог. Энэ удаагийн 12 цуврал лекцийн маань сэдэв бол “Шударга ёс (JUSTICE)”. Цуврал тус бүр 2 хэсгээс бүрдэх ба, бүх лекцийн туршид “Шударга ёс гэж юу вэ?” гэдэг талаар өдөр тутам хэнд ч тохиолдож болох явдлууд дундаас хамтдаа тунгаан хэлэлцэх болно.


Гарчиг


1      Алуурчинд шударга ёс бий юу?
2      Амь насанд үнэ хэлэх боломжтой юу?
3      “Баялаг” хэнийх вэ?
-     “Татвар” шударга ёсонд нийцэх үү?
-     “БИ”-г хэн өмчилдөг вэ?
4      Энэ газар хэнийх вэ?
-     Газрыг булаах нь шударга ёсонд нийцэх үү?
-     Нийгэмд элсэн орох “зөвшил”
5      Мөнгөөр авч болдог болон болдоггүй зүйлс
-     Цэргийг мөнгөөр хөлсөлж болох уу?
-     Эхийн сэтгэл - зарна
6      Яагаад хүнийг ашиглаж болохгүй вэ?
-     Өөрийн сэдлээ анзаар
-     Ёс суртахууны хамгийн дээд зарчим
7      Худал хэлэхгүйн сургамж
-     “Худал хэлэх” ба “Бултах”
-     Гэрээ л бол гэрээ юу?
8      Мэрит тогтолцоо шударга ёсонд нийцэх үү?
-     Ялагчид тохоогдох зүйл
-     Миний цалинг юу шийдэх вэ?
9      Элсэлтийн шалгалтын тухай хэлэлцэх нь
-     Би яагаад тэнцсэнгүй гэж?
-     Хамгийн сайн лимбэ хэнд очих ёстой вэ?
10   Аристотель үхээгүй
Гольф тоглохын зорилго бол “алхах” ?
-    Боолын нийгэмд шударга ёс бий гэнэ үү?
11   Эх оронч үзэл ба шударга ёс. Аль нь эрхэм бэ?
-    Сайн сайнтай мөргөлдөх үед
-     Эх оронч үзлийн ацан шалаа
12   Сайн амьдрахыг хичээх нь
-   Ижил хүйстний гэрлэлтийн талаар хэлэлцэх нь
  Шударга ёсонд хүрэх арга зам





No comments:

Post a Comment