2019/10/30

Философи, Математик, бас бус ...



Номын 2-р хэвлэлт худалдаанд гарлаа:
Интерном, Азхур, Алфабүүк дэлгүүрүүдэд худалдаалж байна.
Хүргэлтийн утас: 88053104

2019/07/16

Ад үзэгдэх зориг (5р хэсэг)

Өмнөх - Ад үзэгдэх зориг (4р хэсэг)

Хүн ямагт “өөрчлөгдөхгүй”-г хичээдэг

Философич: - Тогтож айлд. Доошоо суучих. Энэ янзаараа явбал яриа таарахгүй нь ч аргагүй юм байна. Одоо би танд цаашдын ярианы бэлтгэл болгож Адлерын сэтгэл судлал хүнийг хэрхэн ойлгодог талаар бяцхан тайлбар хийгээд орхиё.

2019/07/10

Ад үзэгдэх зориг (4р хэсэг)

Өмнөх - Ад үзэгдэх зориг (3р хэсэг)

Өнгөрсөнд захирагдахгүй амьдрах нь

Философич: - Юу нь нихилист байна гэж?
Залуу: - Бодоод үз л дээ. Та нэг талаараа хүний эмоц гээч юмыг үгүйсгэж байна.  Эмоц мэт бол ердөө л багаж, зорилгодоо хүрэхийн төлөөх хэрэгсэл гэлээ. Гэвч, багш минь аан гээч! Хүний эмоцыг үгүйсгэнэ гэдэг бол, хүний байгаллаг шинжийг давхар үгүйсгэсэнтэй утга агаар нэг! Хүмүүс бид эмоцтой учраас л, уур бухимдал баяр хөөрөн дунд савлан амьдардаг учраас л хүнээрээ байдаг юм! Хэрвээ эмоцыг үгүйсгэчих юм бол, хүмүүс яг л хийц муутай робот техник болж хувирна. Үүнийг нихилизм гэхгүй өөр юу гэх билээ?

2019/07/04

Ад үзэгдэх зориг (3р хэсэг)


Сэтгэлийн шарх (trauma) гэж байдаггүй

Залуу: - За яах вэ. Тэгтлээ хүчтэй хамгаалж байгаа бол, танаар наад яриаг тань тултал нь тайлбарлуулъя л даа. Бүр ерөөс гэж асуухад, детерминизм ба телеологи хоёрын ялгаа нь тэгвэл юу юм бэ?

2019/06/24

Ад үзэгдэх зориг (2р хэсэг)


Үл мэдэх “3 дахь магнат”

Залуу: - Түрүүн та “өөр нэг философи” гэж хэллээ. Гэснээс, таны мэргэшил тань Грекийн философи гэсэн байх аа?

2019/06/17

Ад үзэгдэх зориг

Нэгэн цагт 1,000 жилийн настай хот хэмээн дуулагдсан хуучин хотын захад “Хорвоо ертөнц туйлын энгийн, хүн өнөөдрөөс ч аз жаргалтай болж чадна” хэмээн номлох нэгэн философич амьдран суудаг байжээ. Түүний номлолыг үл зөвшөөрөх нэгэн залуу тэрхүү номлолынх нь үнэн мөнийг магадлан шалгахаар философичид бараалхаж гэнэ. Элдэв зовлонтой залуугийн нүдэнд хорвоо ертөнц гэдэг учир замбараагүй зөрчил будлианаас өөр юу ч биш мэт харагдаж, аз жаргал гээч нь даанч хол санагдаж байлаа.