2018/02/20

Шударга ёсны лекц 5-1: Цэргийг мөнгөөр хөлслөж болох уу?

Өмнөх - Нийгэмд элсэн орох "зөвшил"

Сандел:
Өмнөх лекцээр Локийн “зөвшилд суурилсан төр” хэмээх онолын талаар хэлэлцэж, үр дүнд нь хэдэн тооны эргэлзээ гарч ирсэн. Олонхын дэмжлэг байгаад ч өөрчилж чадахгүй “төрийн хязгаарлалт” гэж юу вэ? Энэ бол лекцийн төгсгөлд гарч ирсэн асуулт байсан.

2018/02/12

Шударга ёсны лекц 4-2: Нийгэмд элсэн орох "зөвшил"

Өмнөх - Газрыг булаах нь шударга ёсонд нийцэх үү?

Сандел:
Өмнөх лекцээр бид нар Локийн байгалийн төлөв, хувийн өмчийн талаарх тайлбар, тэгээд зөвшлөөр хязгаарлагдсан зүй ёсны төр гэж юу болох тухай хэлэлцэж эхэлсэн.
Лок, хүнд төрийг хязгаарлах нэгэн төрлийн язгуур эрх байдаг гэдэгт итгэдэг байсан. Тэгээд тэр эрх бол төрөлхөөс заяагдсан зүйл бөгөөд, хууль болон төрөөс үүдэлтэй эд биш гэж хэлсэн.

2018/02/11

Шударга ёсны лекц 4-1: Газрыг булаах нь шударга ёсонд нийцэх үү?

Өмнөх - Намайг хэн өмчилдөг вэ?


Сандел:
Өнөөдрийн хичээлээр Жон Локийг авч ярилцана. Өнгөц харвал Лок бол либертаризм буюу чөлөөт зах зээлийн үзлийн хүчирхэг дэмжигч. Юуны өмнө тэрээр өнөөгийн либертаричуудын хэлдэг нэгэн санаанд итгэдэг байсан.
Тэр бол, хэдий төлөөллийн төр ч юм уу, эсвэл ардчилсан зарчмаар сонгогдсон төр байлаа ч, төр гар дүрж болохгүй нэгэн төрлийн хүний суурь эрх гээч юм оршин байдаг, гэх санаа.

2018/02/04

Шударга ёсны лекц 3-2: Намайг хэн өмчилдөг вэ?

Өмнөх - "Татвар" шударга ёсонд нийцэх үү?

Сандел:
Өмнөх лекцээр либертаризм (чөлөөт зарчмын үзэл)-ын тухай ярилцсан. Энэ удаа ч бас орлогын дахин хуваарилалтыг дэмжигч эсэргүүцэгчдийн дунд мэтгэлцээн өрнүүлье гэж бодож байна.
Гэхдээ түүний өмнө “Минимал төр” (жижиг төр)-ийн талаар ганц үг хэлээд орхиё.