2016/12/28

Бурхан үхсэн ертөнцөд

Өмнөх - 23. Ницше. Шашин, ёс суртахуун мэт бол сул доройтнуудын ресентимент



Сүслэн бишрэх, тахин шүтэх, наминчлан залбирах. Хүмүүний бурханд хандах ариун зан үйл. Гэтэл түүнийг нь “Сул доройтнуудын ердийн муу ресентимент (атаа жөтөө)-ээс төрсөн зүйл” гэж ам гарах Ницше. Тэрээр мөн ингэж хэлжээ.

-       Бидний хүн төрөлхитөн одоо нэгэнт бурханд итгэж чадахгүй. Хүмүүс нийлж цуглаж байгаад бурхныг алж орхисон.

2016/12/21

23. Ницше. Шашин, ёс суртахуун мэт бол сул доройтнуудын ресентимент

Өмнөх - 22. Томас Аквин. Шашин ба Философи. Аль нь үнэн бэ?



Гэвч Томас Аквины эрэлхэг тулааныг үл харгалзан, хүний рационаллаг шинжийн хүч нөлөө үе улирах бүрийд түрэн томорсоор байлаа.

2016/12/09

22. Томас Аквин. Шашин ба Философи. Аль нь үнэн бэ?

Өмнөх - 21. Августин. Хүн бол бурхны ивээлгүйгээр аврагдах боломжгүй



Августины ачаар Христийн шашны номлол нэг мөр болж, сүмүүдийн хувьд тогтвортой тайван цаг үе хэсэг үргэлжлэв ээ. Тэгтэл 12-р зуун гарах үеэр тэдний сүсэг бишрэлийг ганхуулахуйц нэгэн том хэрэг мандав. Эртний Грекийн Аристотелийн бичсэн ном судрууд Латин хэлэнд хөрвүүлэгдэн, өрнийн Христийн шашны бүсэд нэвтрэн орж ирэх нь тэр ээ.

2016/11/28

Бодит ертөнц

 -     Өөрийнхөө чадварыг массын 25%-с доогуур гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ингэж асуувал хэн ч гараа өргөхгүй.

-     Тэгвэл дундажаас дээгүүр гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ойролцоогоор 80% нь гараа өргөнө.

2016/11/24

21. Августин. Хүн бол бурхны ивээлгүйгээр аврагдах боломжгүй

Өмнөх - 20. Есүс Христ. Дэргэдэх хүнээ хайрла



-       Загалмайд цовдлогдсон Есүс буцаж амь оржээ! Тэр үнэхээр жинхэнэ аврагч эзэн мөн байж!

хэмээн баталж, 300-аад он хүртэл окулт шашин гэгдэн хориглогдож байсан Христын шашин боловч, түүнд итгэгч Константин Ромын эзэнт улсын эзэн хаан болсноор тийнхүү ганц тонгоролтоор нуман тулгуураас мултарч, Ромын эзэнт улсад түүний номлол хүлээн зөвшөөрөгдөх нь тэр. Улмаар 381 онд Ромын эзэнт улсын төрийн шашин хүртэл болж, эсрэгээрээ түүнээс бусад шашныг хориглох шийдвэр гарав. Ингэж Христ нь тухайн үеийн дэлхийн эзэнт гүрний дотор өөрийн хөдлөшгүй байр сууринд амжилттай хүрчээ.

2016/11/16

20. Есүс Христ. Дэргэдэх хүнээ хайрла

Өмнөх - 19. Эпикурос. Бурхныг тоох хэрэггүй



Хоёр тэрбум илүү шүтэгчтэй гэгдэх дэлхийн хамгийн том шашин Христ.
Гэвч үнэндээ энэхүү шашны бүлэглэл дөнгөж үүсч байх тэр үедээ өнөөгийн бидний ярьдагаар “Мүүн гэдэг шиг сэжиг бүхий алтернатив шашны урсгал” төдий л зүйл байж.

2016/11/11

19. Эпикурос. Бурхныг тоох хэрэггүй



Бурхан гэж ер нь юу юм бол? Ницшегийн “Бурхан үхсэн” гэх үг маш алдартай ч, тэр нь чухамдаа ямар утгатай юм бол?

2016/11/02

Хэт ялгарал

Америкийн баруун эргийн мега хот Сиатл.
Хотын төвийн өндөр барилган ширэнгэ дунд өнгө өнгийн майхан эгнэж харагдана. Юу болохыг нь төсөөлж байна уу?


2016/10/18

Төр бидэнд юу хийж өгөх вэ?

Өмнөх - Бид юуны төлөө ажиллана вэ?



Тэгвэл ажил хийхийн үнэ цэнэ мартагдан буй энэ цаг үед, төр бидэнд юу хийж өгөх бол?
Шууд дүгнэлтээс нь хэлчхэд
-       Юу ч хийж өгөхгүй!

Энэ бол дээрх асуултын хариулт юм. Яагаад вэ гэхээр, өнөөгийн төрүүд бол “Юу ч хийхгүй” гэдэг философи дээр суурилсан бодлого баримталж буй учраас тэр.

2016/10/17

Бид юуны төлөө ажиллана вэ?

Өмнөх - 18. Маркс. Капитализм бол гарцаагүй нуран унах тавилантай эдийн засгийн систем юм


Ингэхэд ер нь бид бүхэн яг юуны төлөө ажиллана вэ? Энэ удаад, өнөөгийн капиталист нийгмийн хувь дахь бид бүхний ажил хөдөлмөр гэж чухам юу болох тухай эргэцүүлэн бодож үзье.

2016/09/28

18. Маркс. Капитализм бол гарцаагүй нуран унах тавилантай эдийн засгийн систем юм

Өмнөх - 17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байгтун



Гэвч, үнэхээр зүгээр юм болов уу? Адам Смит “Хувийн хүсэл тачаалаа хангахын тулд, баяжихын төлөө улайрцгаа!” гэж уриалсан учиртай ч, хүн бүр мөнгөний төлөө гүйлдээд унахаар чинь энэ нийгэм маань учир замбараагаа алдчихгүй байгаа? Уулаасаа бол Адам Смит нь “Үл үзэгдэгч гар” гээч юмны зохицуулалтаар “Эцсийн бүлэгтээ бүгд аз жаргалтай болох болно” хэмээн өөдрөг байр суурь илэрхийлсэн төдий болохоос бус, үнэндээ гарцаагүй тэгнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй билээ.

2016/09/23

Үхэхээр сэтгэл хаачдаг юм бол?

Шинжлэх ухаан технологи хорвоо дээрх зүсэн зүйлийн оньсого нууцыг тайлсаар ирсэн, яриа байхгүй гайхалтай. Гэвч, уншигч таны хамгийн их мэдэхийг хүсдэг тэр зүйл тайлагдсан болов уу?
Бичигч миний бодлоор, хүн төрөлхитөнд мэдэхийг хүсдэг боловч өдий болтол тайлагдаагүй байгаа туйлын оньсого 2 бий. Нэг дэхь нь, яагаад, мөн хэрхэн яаж энэ сансар огторгуй бий болсон юм бол? гэх оньсого. Хоёр дахь нь, яагаад, мөн хэрхэн яаж миний сэтгэл оршин байна вэ? Нэг нь тоймгүй холын асуудал, нөгөө нь зайгүй ойрын асуудал. Аль аль нь яагаад ч мэдэж үл болох метафизикийн асуудал юм шиг санагдана. Гэвч энэ 2 асуудал хүндийн түвшнээрээ ялгаатай.

2016/08/30

17. Адам Смит. Хүн бүр хувийн эрх ашгийн төлөө байхтун

Өмнөх - 16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн



Руссогийн түгээн дэлгэрүүлсэн “Ардын бүрэн эрх” гэх үзэл санаа төдийг хүртэл шударга бусаар дарлагдаж ирсэн ард түмний сэтгэлд гал өрдөв. Үр дүнд нь Францийн хувьсгал өрнөж, ард түмний гараар хаант засгийг түлхэн унагаж, хэдийгээр энхэл донхол замыг туулсан ч гэлээ эцсийн бүлэгтээ өнөөгийн Ардчилсан төрт улсуудын цаг үе хүртэл дамжигдан ирсэн нь энэ байлаа.

2016/08/23

Квалиа (6) - Идэвхгүй ухамсрын тайлбар


Магад зарим хүмүүс
-      Үгүй ингэхэд, хүн чинь квалиагаас л мэдээлэл авч, алив шийдвэрүүдээ гаргадаг биз дээ? Зүгээр энгийнээр бодоод үзэхэд, квалиа гэж юм байхгүй байсан бол яаж шийдвэр гаргах юм бэ? Тэгээд бодохоор квалиа (сэтгэл, ухамсар) тархинд нөлөөлдөгөөр зогсохгүй, нөлөөлөх нь харин ч илэрхий юм биш үү?
гэсэн энгийн хар ухаанаар бодож байж болох юм.

2016/06/13

Квалиа (5) - Дайвар үзэгдлийн тайлбар

Өмнөх - Квалиа (4) - Hard problem

Яагаад биетүүдийн бөөгнөрлөөс (мэдрэлийн эсүүдийн бөөгнөрлөөс) квалиа үүснэ вэ?
Бид бүхэн үүнийг рационаллагаар тайлбарлаж чадахгүй.
Гэлээ гээд, “тархи ба квалиагийн хамаарлын” талаар тархи судлалын өдий төдий туршилтын үр дүнгүүдээс “тархи байвал (нөхцөл А) квалиа үүснэ (үзэгдэл В)” гэсэн холбоо бий болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бололтой юм (тархины тодорхой нэг хэсгийг гэмтээхээр тухайн нэг квалиа алга болдог хойно).
Тэрхүү холбоог зургаар дүрсэлбэл нэг иймэрхүү юм болно.


2016/05/30

Квалиа (4) - Hard problem

өмнөх - Квалиа (3)

Тархины тухайн нэг хэсгийн үйл ажиллагааг зогсоовол, тэр хэсэгт харгалзах тухайн нэг өнгө (квалиа) харагдахаа болино.
Эсрэгээр нь тэр хэсгийг дахин ажилд оруулбал түүнд харгалзах өнгө (квалиа) дахин харагдах болно.
Мэдээж, яагаад тархи хэмээх төхөөрөмж ажиллахаар квалиа үүсээд байна вэ гэх тэр зарчим механизм огт тодорхойгүй хэвээр ч гэлээ, ямартай ч дээрх туршилтын үр дүнгээс Бидний ухамсарт гарч ирж буй квалиа гээч энэ зүйл тархи хэмээх төхөөрөмжтэй нягт холбоотой юм байна, гэсэн дүгнэлт гаргаж болох биз.

2016/05/23

16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн

Өмнөх - 15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм



-       Яагаад төр (хаан) оршино вэ?
-       Яагаад төрд (хаанд) захирагдах ёстой вэ?

Эдгээр эргэлзээнд хандаж Хоббс Нийгмийн гэрээний үзэл гэх рационаллаг хариулт өгөв.
Нээрээ ч бодоод үзвэл төр гэж байхгүйсэн бол аюулгүй байдлыг сахин хамгаалах цагдаа ч үгүй болж, хувь хүн тус бүр дур зоргоороо бусдыг хохироох, хүчирхийлэл бүрхсэн харгис хэрцгий ертөнц бий болох юм шиг санагдана. Тийм бол нээрээ л бид бүхэн тийм хуульгүй тамын ертөнцөөс зайлсхийж энх тайванчаар амьдран оршихын тулд, Хоббсын хэлснээр “Хаан мандтугай!!!” гэж орилон, баяртайгаар хаанд захирагдахгүй бол болохгүй.

2016/05/13

Квалиа (3)

Өмнөх - Квалиа (2)

Зарим хүмүүс “Квалиа гэж ер нь байдаг юм уу?”, “Квалиа гэж зүгээр л хүмүүсийн санаанаасаа ургуулан зохиосон хий хоосон ухагдахуун юм биш үү?” гэж эргэлзэх нь бий боловч, ерөөс квалиа гэдэг бол, бодитоор яг одоо таны дотор үүсч байгаа энэ (), эсвэл () гэсэн үзэгдэлд квалиа гэдэг НЭР ОНООСОН төдий л зүйл юм.

2016/05/11

Квалиа (2)

Өмнөх - Квалиа (1)

Жишээлбэл ийм байна.
Би улаан өнгийн сарнай руу заагаад асуутал, бүгд “улаан өнгө” гэж хариулжээ гэе.
Энэ үед намайг оролцуулаад бүх хүн “улаан гэх биет мэдрэмж (квалиа) мэдэрчээ” гэсэн үг болох боловч, миний мэдэрч буй “улаан өнгө” гэх энэ квалиа бусдынхтай адилхан эсэхийг нягтлах ямар ч боломжгүй юм.
Төсөөлөөд үз дээ. Ямар ч үг өгүүлбэр, тэмдэгт симбол, зүйрлэл дүрслэл ашиглалаа гээд, миний харж буй “энэ өнгө” гэж чухам ямар зүйл болохыг бусдад дамжуулж яагаад ч чадахгүй.

2016/05/10

Квалиа (1)

Квалиа (qualia) гэдэг бол шинжлэх ухаан дахь хамгийн том асуудал юм.
Квалиаг “Субьектив туршлагаас үүдэх биет мэдрэмж” гэж тодорхойлдог.

Арай ойлгомжтой хэлбэл, улаан цэцэг харах үеийн тэр “улаан” гэх биет мэдрэмжийг хэлж буй юм.

Бүр ойлгомжтойгоор хэлбэл, одоо яг бидний нүдэнд харагдаж буй чухам энэ “УЛААН”-ыг квалиа гээд байгаа юм.

За бүүүүр ойлгомжтой хэлье гэвэл..., ерөөсөө л, ерөөсөө л...
                 энэ.

2016/05/03

15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм

Өмнөх - 14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг



Идеалистийн хувиар төгс төрийг эрэлхийлэгч Платон. Реалистын хувиар төрийн оршин тогтнолыг шинжлэн дүгнэсэн Аристотель. Платон тэнгэр өөд зааж, Аристотель газар тийш гараа дэлгэж буй Рафаэлийн зурагны илтгэх мэт, НТӨ цагийн агуу хоёр философич харилцан өөр зүг тийш өрнөх төрийн тухай өөрсдийн онолыг дэвшүүлсэн нь энэ байлаа.

2016/04/22

14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг

Өмнөх - 13. Платон. Философич хүн л төрийг удирдах ёстой



Платон Идей онолдоо тулгуурлан философич хаанаар удирдуулсан төрийн тогтолцоо, өөрөөр хэлбэл “Элитийн засаглал”-ийг бий болгохыг зорьжээ. Гэвч түүний үзэл бодолд ондоо байр суурь илэрхийлсэн хүн бол, философийн түүхэнд “Үлэмж” хэмээн алдаршсан агуу философич Аристотель (НТӨ 384 - 322) байлаа.

2016/04/14

13. Платон. Философич хүн л төрийг удирдах ёстой



Төр гэж ингэхэд юу юм бэ? Хүн бид төрсөн цагаасаа эхлээд л аль нэгэн төрд харьяалагдаж, түүнийг байж л байдаг илэрхий зүйл мэтээр бодож ирсэн хэдий боловч, сайн бодож үзвэл ерөөс яагаад ийм юм оршин байх ёстой юм бэ? Тэгээд бидний төр хаашаа чиглэн хөдлөнө вэ?

2016/03/25

БУСАД-аас олж харах боломж

Өмнөх - 12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч



Тэгэвч. БУСАД гэдэг бол үнэнд хүрэх замын садаанаас өөр юу ч биш гэж бодох нь магад эртэдсэн дүгнэлт болно. Эсрэгээрээ ийм өнцгөөр түүнийг харах ч боломжтой гэж санагдана:
-       БУСАД гэдэг бол би хэмээх оршихуйг “бүрэн тусгаарлах” ганцаардлаас аврах цорын ганц найдвар бөгөөд хязгааргүй боломж юм.

2016/03/22

12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч

Өмнөх - Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?



Өнөө үеийн философи урсгалууд дунд “Бусдын тухай онол” гэж нэрлэгдэх философийн онол байх агаад, түүний төлөөлөл болох хүн гэвэл философич Левинас (1905 – 1995) юм.
Еврей гаралтай Левинас нь Дэлхийн II дайнаар Германы нацистуудын еврейн эсрэг аллагад өөрийн гэр бүл, садан төрөл, найз нөхдөө бүгдийг нь алдсан гэдэг. Тэгээд өөрөө ч бас нацистуудад баригдан хорих лагерт тамлуулж байжээ. Тэрээр өөрийн еврейчүүдээ ийн илэрхийлсэн байдаг.

2016/03/14

Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?

Өмнөх - 11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал



Дерридагийн хэсгээс харсанчлан, “хэрхэвч хүрч үл чадах үнэнийг” тойруулан “ийм байхаас зайлахгүй”, “үгүй, гарцаагүй энэ мөн” гэлцэн хэмлэлдэх нь даанч мунхаг явдал. Тиймээс өгөгдсөн фактаас хүн бүр өөр өөрийнхөө ойлголтоор үнэнийг тунгаагаад явбал болоо бус уу, гэх санаа л хамгийн бодитой бас зохистой сэтгэлгээ гэж хэлж болмоор. Мөн Дьюийн хэлэх “Инструментализм” гэдэг өнцгөөс, хүн тус бүрийн хувьд ашигтай гэж санагдсан санаагаа сонгоод явах нь ч бас байж болох хувилбарын нэг гэж санагдана.

2016/03/09

11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал

Өмнөх - 10. Дьюи. Ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай



Жак Деррида (1930 - 2004) бол Алжир гаралтай Францийн философич бөгөөд, Пост Структурализм гэж нэрлэгдэх өнөө үеийн философи урсгалын туг баригч юм. Тэрхүү Дерридагийн философи нь юу хэмээвээс, ерөнхийдөө бол өрнийн философи болон үнэнийг шүүмжилсэн шүүмж гээд хэлчихэд болно.

2016/03/03

10. Дьюи. Ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай

Өмнөх - 9. Леви-Стросс. Үнэн заавал ганц замаар урагшлах албагүй



Түүх диалектикийн хуулийн дагуу илүү өндөр зэрэг тийш цойлон урагшилж, цор ганц абсолют үнэнийг зүлгэн төгөлдөржүүлсээр хөгжинө… Энэ бол хүний оюун ухааныг дээдэлсэн орчин үеийн философийн сүүлчийн дүгнэлт байлаа.

2016/02/25

9. Леви-Стросс. Үнэн заавал ганц замаар урагшлах албагүй

Өмнөх - 8. Сартр. Өөрсдийн гараар хүн төрөлхитөнийг үнэнд хүргэцгээе



Гэвч Сартрын халуун уриалга дээр хүйтэн ус асгаж орхисон нь, Структурализмын (Бүтэцчилэх үзэл) эцэг гэдгээрээ өндөр нэртэй философич Леви-Стросс (1908 - 2009) гэгч байлаа.

2016/02/19

Эрүүл хөгшрөлт


50-иад жилийн өмнө дээжилж авсан хэсэгхэн хөрс хүн төрөлхитөнийг аварч ч мэдэх шимт хөрс болно гэж хэн тааж төсөөлсөн бол? Дээж авсан тэр газар нь хүний толгойн хэлбэртэй аварга чулуун соёлоороо танигдах алдарт Пасха арал байсан нь цаанаа учиртай ч юм шиг. Үгүй дээ л тэрхүү тусгаарлагдмал арал бол хүн төрөлхитөний орчин үежилтийн бараан нөлөөнөөс хэсэгтээ ангид байж ирсэн газар юм. Тиймдээ ч ийм өнчин арлаас “жигтэй бактери” оллоо гээд, тэгтэл гайхах явдал гараагүй биз.

2016/02/15

8. Сартр. Өөрсдийн гараар хүн төрөлхитөнийг үнэнд хүргэцгээе

Өмнөх - 7. Кьергегор. Хувь хүн амиа өгөхөөс ч буцахгүй тэр зүйлийг л "Үнэн" гэнэ



Тэр бол Францийн философич Сартр (1905 – 1980) байлаа. Тэрээр тав тухтай амьдралд биеийн амрыг харалгүй, Парисын Saint-Germain гэж нэрлэгдэх залуусын дэгжин хотын кафегаар өдөр бүр хэсүүчилж, тэр хавийн гаж сонин рок панк залуучуудыг тойруулан мэтгэлцээн өрнүүлж философийн ном бичсэн шигээ явдаг, нэгэн төрлийн этгээд философич байжээ. Түүнийг залуучууд хүндэтгэн өргөмжилж ийн авгайлдаг байсан гэдэг.
-       Сен-Жермений загалмайлсан эцэг!!

2016/02/12

7. Кьергегор. Хувь хүн амиа өргөхөөс ч буцахгүй тэр зүйлийг л "Үнэн" гэнэ

Өмнөх - 6. Гегель. Үнэнд хүрэх цорын ганц арга бол тэмцэл



“Хүн төрөлхитөний түүх диалектикийн хуулиар шинэ шинэ бэрхшээлүүдийг давсаар, эцэстээ туйлын үнэнд хүрэх болно” хэмээх, хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн Гегелийн философи олон хүний сэтгэлийг булаан дэмжигдэв.

2016/02/04

6. Гегель. Үнэнд хүрэх цорын ганц арга бол тэмцэл

Өмнөх - 5. Кант. Ертөнцийн үнэн төрхийг мэдэх боломжгүй


Кантын ачаар хүн төрөлхитөн “хүний хувь дахь үнэн” гэж байдаг болохыг ойлгов. Гэвч, үнэн хэрэгтээ Кант нь тийм үнэн оршин байх боломжтойг баталсан төдийд, хэрхэн яаж тэр үнэнд хүрч болох хүртэл нь хэлж өгсөнгүй. Тэр нь ёстой л “гарц байна гэдгийг мэдсэн ч, хэрхэн тэр гарцанд хүрэхийг мэдэхгүй”-тэй адил нөхцөл болов. Тэгвэл хэрхэн яаж хүн төрөлхитөн гарцанд (үнэнд) хүрч очих вэ?

2016/02/02

5. Кант. Ертөнцийн үнэн төрхийг мэдэх боломжгүй

Өмнөх - 4. Хьюм. Бурхан ч, шинжлэх ухаан ч хоосон төөрөгдлөөс цаашгүй

Хьюмын эргэлзээ чинхүү тууштай байж чаджээ. Аливаад “тууштай” байна гэдэг юутай гайхалтай. Төдийг хүртэл эргэлзэх ч хориотой байсан бурхныг няцааж, цаашлаад шинжлэх ухаанд (учир шалтгааны холбоо) хүртэл эргэлзэх тэрхүү туйлбартай эргэлзээ бол тэр чигээрээ шижир байлаа.
Гэлээ гээд, зөвхөн эргэлзээд үнэндээ юу ч эхлэхгүй. Харин тэндээс “эргэлзэхийн аргагүй ямар нэгэн зүйлийг” олох нь чухал юм. Яг л Декартийн адилаар тууштайгаар эргэлзэнгээ, тэрхүү эргэлзээгээ даван гарахуйц “хүчирхэг санаа” бодож олох хэрэгтэй.

2016/01/28

4. Хьюм. Бурхан ч, шинжлэх ухаан ч хоосон төөрөгдлөөс цаашгүй

өмнөх - 3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Декарт “эргэлзэн буй би оршин байгаа” нь хөдлөшгүй үнэн хэмээн, түүнийг философийн нэгдүгээр зарчим болгон залсан. Гэлээ ч, жинхэнэ чухал нь юу вэ гэвэл, “Тэгвэл одоо үүн дээрээ суурилаад ямар философийн онол босгох вэ?” гэдэг юм. Нэг ёсондоо, “Эргэлзэн буй би оршин буй нь хөдлөшгүй үнэн. төгсөв” гэдэг философийн онол байвал ямар утга байх билээ.

2016/01/27

3. Декарт. Эргэлзэхийн аргагүй найдвартай юм юу вэ?

Өмнөх - 2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Гэвч, абсолют туйлын үнэн гээч юм тийм ч амархан олдсонгүй. Тэр хооронд Христийн шашин өрнийг бүрхсэн Дундад зуун тийш түүх гулсан орж, “Хүн зөвхөн оюун ухаанаар үнэнд хүрэх боломжгүй. Үнэнд хүрэхийн тулд бурханд итгэх сүсэг бишрэл шаардлагатай” гэх хандлага түгэн дэлгэрчээ.

2016/01/25

Фермагийн сүүлчийн теорем



Үргэлжлэлийг олон хүн сонирхвол, мөнгөтэй болохоороо ном болгон гаргая. Өдийг хүртлэх сонирхолтой яриа, математикийн түүхэн үйл явдал, Фермагийн сүүлчийн теорем хэрхэн батлагдсан тухай мэдэхийг хүсч байна уу?


Фермагийн сүүлчийн теорем

Фермагийн сүүлчийн теорем (4р хэсэг)

Өмнөх - Фермагийн сүүлчийн теорем (3р хэсэг)



Эмэгтэй математикч Софи “анхны тоо” болон “Фермагийн сүүлчийн теорем”-ийн хороондын хамаарлын талаарх судалгаагаа ахиулж, шинэ харах өнцгийг математикт оруулж ирэв. Тэрхүү Софигийн судалгааны үр дүнгийн ачаар зогсолтонд ороод байсан Фермагийн суулчийн теорем гэнэт хөдөлгөөнд орж явчив.

2016/01/22

2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Өмнөх - 1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй


Протагорын номлох “Абсолют үнэн гэж үгүй, үнэн гэдэг бол хэзээд харьцангуй ойлголт юм” гэх Харьцангуй үзлийн философи. Энэ бол өнөө цагийн хүмүүс бидний өнцөгөөс харахад ч туйлын ухаалаг гэж санагдаж болох юм. Жишээ нь, “Ерөөсөө энэ л яг үнэн!!!” гэж хэлэх хүний дэргэд, “Юм бүхэн наанатай цаанатай шүү дээ” гэж хэлэх хүн нь илүүтэй ухаалаг, уян хатан, өргөн хүрээнд харж буй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй гэж үү?

2016/01/21

1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй



Үнэн гэж ер нь юу юм бэ? Үл хувирах, абсолют туйлын үнэн гэж байдаг юм уу?

-      Абсолют үнэн гэж юм байдаггүй юм аа. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь, хүн болгоны хувьд харилцан адилгүй юм шүү дээ.



Юу юугүй толгой эргүүлсэн яриа гараад ирэв үү? (хэхэ)

2016/01/19

Олон гишүүнтийн түүх (төгсгөл)

Өмнөх - Олон гишүүнтийн түүх (4р хэсэг)



Энэ хүртэл олон гишүүнт тэгшитгэлийн ерөнхий томъёог тойрсон түүхийн талаар өгүүллээ.
3 зэргийн олон гишүүнтийн ерөнхий томъёог олсон хичээнгүй математикч Tartaglia. Тэгээд тэр үр дүнг нь тэр чигт нь булааж авсан Cardano. Cardano-гийн шавь, 4 зэргийн олон гишүүнтийн ерөнхий томъёог олж нээсэн Ferrari.
5 зэргийн олон гишүүнт тэгшитгэлд ерөнхий томъёо байхгүй болохыг баталсан боловч, судалгааны ажлаа Cauchy-гоор үрэгдүүлж, гансарсан чигтээ нас барсан Abel. Мөн Abel-тай адилаар, судалгааны ажлуудаа үрэгдүүлж, эцэстээ дуэльд залуу амиа алдсан Galois.
Олон гишүүнт тэгшитгэлийн ерөнхий томъёоны эрэл хайгуул ийм адал явдлаар өрнөсөн юмсанж.
Энэ яриагаа өндөрлөхийн өмнө, эмхэтгэл болгож 2 зүйлийг хэлмээр санагдана.