2013/04/30

Жинхэнэ бэрхшээл

Тэрээр төрөлхийн хөлгүй. Гоолиг 2 хөл нь хоёулаа хиймэл.
- Би төрөхдөө л хөлөнд минь зарим яс дутуу байсан гэсэн. Тэгээд 1 настайдаа өвдөгнөөс доошхоо тайруулсан юм
хэмээн Aimee Mullins хүүрнэнэ.
Эцэг эх нь эмчтэй зөвлөсний үндсэн дээр бага дээр нь хөлий нь тайрчээ. Ирээдүйн амьдралдаа эртнээс дасаг гэж. Үр дүнд нь Aimee-гийн хувьд алхах гишгэх гэдэг огтоос хэвийн явдал болж өсөв.
- Хиймэл хөл маань миний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Миний булчингууд хиймэл хөлөндөө таарч хөгжсөн.
Энэ нь түүний хожмын тамирчин болох замыг нь засч өгчээ. Гэвч түүнийг хожмын жүжигчин, бүр загвар өмсөгч болно гэж өөрөө ч, ер хэн ч төсөөлөөгүй бизээ.

2013/04/25

Чөлөөт сонголт

- Чөлөөт сонголт гэж юу вэ?

Хэрэв та үүнийг ердөө л

- Юу хүссэнээ хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр өөрөө зорьж очоод сонгох явдал

гэж ойлгодог бол та маш том эндүүрч байна.

2013/04/22

"БИ" хаана байдаг вэ?

- "БИ" хаана байдаг юм бол?...

- ...Миний биен дотор уу?...

- ...Эсвэл энэ, хуурмаг мэдрэмж үү?...

"Биенийхээ гадна гарах", өөрөөр хэлбэл өөрийнхөө биенээс гарч, өөрийгөө хөндлөнгөөс харж буй мэт мэдрэмжийг юу гэж тайлбарлавал зохих вэ?

2013/04/11

Мөнгөгүй амьдрах боломжтой юу?

– Мөнгөгүйгээр амьдарч болох болов уу?

Нэгэн Герман эмэгтэй 14 жилийн өмнө, ийм нэгэн энгийн асуулт өөртөө тавьжээ. Түүнээсээ хойш өнөөдрийг хүртэл сохор зоос хэрэглэхгүйгээр амьдарч ирсэн гэнэ.


2013/04/08

Өнгө сонсдог хүн (TED)

Төрөлхийн өнгө ялгах чадваргүй (Color blindness) Neil Harbisson-ийн хүүхэд ахуй үе нь тэр чигээрээ хар цагаан байв. Тиймдээ ч өөрийгөө бусдаас ялгаатай гэж санасан ч үгүй.
Тэгтэл нэг өдөр бага сургуулийн найзууддаа "хоёр өөр өнгийн гутал өмсөж ирсэн" гэж шоолуулсанаас хойш, тэрээр өнгөнөөс зугатаадаг болж, хар цагаанаас өөр хувцас өмсөхөө болив.
Ингээд харах ертөнц нь ч, харагдах төрх нь ч хар цагаан болсон Neil боловч, хожимоо нэгэн хүнтэй учирсанаар түүний амьдрал хүнээс илүү өнгөлөг болон хувирчээ.