2013/01/29

Шрёдингерийн муур (2р хэсэг)

Өмнөх – Шрёдингерийн муур

Шрёдингерийн муур гэдэг хийсвэр туршилтанд, ингэхэд ер нь юу нь жинхэнэ асуудал юм бол?


Үүнийг жаахан эмхэтгэж үзье.
Туршилт ёсоор бол
Электрон А цэг дээр байна → Sensor дохиоллыг асаана → Хий ялгарна → Муур үхнэ.
Электрон А цэг дээр байхгүй → Sensor дохиоллыг асаахгүй → Хий ялгарахгүй → Муур амьд
байх тул, нэг ёсондоо
– Электроны байрлалаас, муурны үхэл амьдрал шийдэгдэнэ
гэсэн зохиомжтой.

Тэгтэл Копенгагений тайлбараар
– Электрон А цэг дээр байж ч магадгүй
гээд ярихаар, тэрийг нь дагаад
– Хайрцаг дотор байгаа муур яг одоо үхсэн ч байж магадгүй
болох тул, явж явж
– Үхсэн муур, амьд муур хоёр магадлал байдлаар зэрэгцэн оршино
гэсэн холион бантан үүсгэх болчоод байгаа юм.

Тэгтэл хэрвээ жишээ нь, хайрцагийг онгойлгож үзтэл тэнд амьд муур байх юм бол, түүнээс өмнөх бүхий л цаг мөч бүрт муур 100% амьдаараа л байсан байх учиртай шүү дээ.

Тэгэхээр зарим нэг маань үүн дээр ингэж эргэлзэж болох юм.

Эргэлзээ А: Тэгвэл тэгээд тэр "Электрон олон газар магадлал байдлаар зэрэгцэн оршино" гээд байгаа чинь л худлаа юм биш үү?

Тодорхойгүйн зарчим ёсоор, электрон шиг микро биет дээр "ажиглалт хийх" гэвэл, гарцаагүй түүний төлөвийг өөрчилж орхидог тул, яг одоогийн төлөвийг нь нарийн мэдэх боломж байхгүй.

Гэхдээ тэглээ гээд тэр нь
– Хэмжилт хийгээгүй байхад, электроны байрлал тодорхойгүй байдаг
гэдгийн баталгаа болох учиргүй бөгөөд, хэн ч мэдэхгүй л болохоос биш, үнэндээ гарцаа байхгүй хаа нэгтээ байрлаж байж ч болно шүү дээ.

Тийм байтал яагаад заавал хэрэг болгож "зэрэгцэн оршино" энэ тэр гэсэн будлиантай сонин ойлголт шинээр оруулж ирээд байгаа юм бэ? гэж бодох нь туйлын шулуун шударга, nice буруушаалт биш гэж үү?

Нээрээ л, хичнээн жижигхэн микро ч бай тэр электрон нь гарцаагүй хаа нэгэн газраар тэнүүчлээд явж байж л таараа. Тийм ч учраас тэдний байрлалаас хамаараад, муурны үхэл амьдрал ч хэзээд тодорхой нэг л төлөвт байх болно...

Даанч ингэж бодох гэхээр, Хос нүхний туршилт гэсэн балай юм бидэнд саад болоод байгаа юм.

Яалт ч байхгүй, электрон нь олон газар зэрэгцэн оршиж байна гэж үзэхгүй л бол, Хос нүхний туршилтан дээрх интерференцийн тархалтыг тайлбарлах боломжгүй болчоод байгаа хэрэг.

Угаасаа л Хос нүхний туршилт дээрх будлианыг илчлэх гэж Шрёдингерийн муур гэсэн асуудал сөргүүлж босгоод байхад, тэрийг нь хуучны элементар үзлээр тайлбарлаад болчино гэх нь өөрөө жинхэнэ NONSENSE явдал болно.

Тэгэхээр энэ бол дээрх Эргэлзээ А–д өгөх хариулт юм.

Харин бүхнийг самрах жинхэнэ том асуудал таригч нь Эргэлзээ В юм.



Үргэлжлэл – Шрёдингерийн муур (3р хэсэг)

No comments:

Post a Comment