2012/12/10

Нано анагаах

– Өвчин тусчээ
гэж юу гэсэн үг бэ?
Нано технологийн дэвшилийг анагаахад авч ашигласаны үр дүнд, үүний хариулт нь
– Эсээс Biomarker (био тэмдэгт) гэгдэх тусгай уураг ялгарах явдал
болов. Тэгээд тэр био тэмдэгтийн хэлбэр дүрсийг нь сонжвол ямар өвчин болох нь ч тогтоогдох гэнэ.

Өөрөөр хэлбэл, эсүүд хэвийн бус болохоороо био тэмдэгт гэдэг сигнал цацдаг юм байна. Харин тэр сигнал нь 10 нано метр дайны хэмжээтэй буюу, хүн мэдрэхийн аргагүй өчүүхэн биет тул, хэвийн бус болсон эс урхигшаад, ужиграад, утгаа алдсан хойно нь сая бид өөрсдийгөө өвчин туссан болохыг анзаардаг байна.

Тэгтэл сүүлийн үеийн нано технологийн дэвшил энэхүү био тэмдэгтийг илрүүлж чадах хүртэлээ хөгжөөд байна. Яахуу гэхээр, ухаандаа тэр био тэмдэгт болгоны хэлбэрт тохирсон бэлдмэл байхад л, тэрэнд нь био тэмдэгт тээглэж тороод баригдах маягтай юм.

Иймэрхүү нарийн технологийн ачаар, тун удахгүй бид өвдөхөөсөө өмнө ч өвчинөө оношилох, оношлоод зогсохгүй анагаах ч боломжтой болох нь.

Жишээлбэл сүүлийн үед байнга яршиг уддаг шинэ төрлийн томуу (Influenza) гэж байна. Тэрний вирусыг шинжлэхэд 2 долоо хоногийн ажил уддаг бол, дээрх шинэлэг аргыг хэрэглээд ердөө 3хан цагт тогтоочихдог гэнэ.

Яаралтай оношилгоо шаарддаг өвчиний нэг бол яриа байхгүй хорт хавдар. Учир нь нэгэнт урхагшсан хорт хавдартай хүнийг амь торгоохоос өөрөөр яаж ч чаддаггүй. Тэгтэл одоогийн байдлаар, нийт хорт хавдарын 20%–ыг л "амжиж" оношилж байна.

Түүнээс гадна хорт хавдарт арай тавиад туучихаагүй амийг аврахын тулд, өнөөгийн европ анагаах дэндүү болхи арга хэрэглэдэг. Хорт хавдарын эсрэг эм уухад, түүний ердөө 2% - 3% нь л хорт хавдарын эсэн дээрээ очиж, үлдсэн 98% нь хавь ойрын хамаг эрүүл эсүүдийг сүйтгээд дуусдаг гэж байгаа. Тийм ч учраас хорт хавдарын эмчилгээний үеэрх харш нөлөө (хариу реакц) нь маш хүчтэй байдаг.

Үүний эсрэг арга хэмжээ болгож нано капсул гэдэг санаа яригдаж байгаа сурагтай. Тэр нь, эмийг нано метр хэмжээний тусгай хэлбэртэй капсулд хийгээд уух арга юм. Тэр капсулынх нь гадарга нь зөвхөн хорт хавдарын эсэнд тордог олон тооны товгороор бүрхэгдсэн тул, хорт хавдарын эсэн дээр очиж байж л сая дотрох эмээ задлах юм. Дээрээс нь уг капсулын хэмжээ нь, жирийн судасны ханаар багтаж гарахгүй боловч, хорт хавдарт идэгдсэн хэсгийн хананы нүхээр багтдаг байхаар нарийн тооцологдсон байна.
Хорт хавдар гэдэг шунахай вирус, судасны хананы нүхийг томсгож байгаад илүү их тэжээл сорох гэж санаархдаг учир, тэрэн дээр нь дөрөөлөөд өгөөшөө тохируулж байгаа юм.

Өөр сонин гэвэл, сүүлийн үед хиймэл вакцин хийдэг болж байгаа юм гэнэ. Ингэж хэлэхээр
– Вакцин чинь угийн л хиймэл биз дээ?
гэж бодож магадгүй.
Вакцин гэдэг нь ерөнхийдөө, өвчин үүсгэгчийг маш бага тунгаар шингэлсэн зүйл байдаг. Тэр нь бие рүү нэвтрэхээр, бие нь түүнээс өөрийгөө хамгаалж эсрэг биетүүд ихээр үйлдвэрлэж, үр дүнд нь жинхэнэ өвчлөлтөөс сэргийлнэ гэсэн тооцоогоор хийдэг арга. Гэтэл зарим тохиолдолд, тэр эсрэг биетүүд нь гарч ирэх гэсээр байтал, вакцинаасаа өвчин тусах явдал бас байдаг гэнэ.

Энэ асуудлыг шийдэх нь хиймэл вакцин юм. Жинхэнэ өвчин үүсгэгчтэй усны дусал шиг ижилхэн боловч, нэгэнт хиймэл учраас өвчин үүсгэнэ гэж байхгүй. Гэсэн ч биеийн дархлаа нь түүнийг жинхэнэ хулхийг нь мэдэхгүй тул шууд л эсрэг биет үйлдвэрлэж гардаг гэнэ.

Худлаа ярьхад ч бас хэмжээ хязгаар гэж юм бий шүү гэж бодож болох юм. Гэхдээ л биеэ хуурамч вакцинаар залиллаа гээд хожно уу л гэхээс хохирохгүй байх.

Гэх мэтчилэнгээр нано төвшиний эмчилгээ оношилгооны технологи хөгжсөөр байна. Одоохондоо бодитоор практик болж амжаагүй хэдий ч, хэзээ нэгэн цагт, гэхдээ бүр тун удахгүй бидний амьдралд нэвтрэх нь тодорхой бизээ.

4 comments:

Mongoltolbo said...

Сайхан мэдээ, уншихад өгөөжтэй юм их бичиж байгаад баярлаж байгаа шүү

Anonymous said...

gaihaltai

Anonymous said...

Тэгэхээр үхлийн тоо огцом буурч хүн ам аймшигтайгаар өснө. Тэгэхээр яах билээ?
Хязгаарлагдмал баялаг нөөцийн төлөө гал халуун дайн өрнөнө биз дээ... Ёстой улаан нүүрэн дээр чинь юмыг чинь булаахдаа тулах биз.
1990 оны үед барааны хомсдол бий болж хүнсийг картаар олгодог болсныг сайн мэдэх байх. Нийгэмд хулгай, дээрэм тонуул яаж газар авлаа даа.

Ер нь хорт хавдар гэдэг чинь тухайн хүний өөрийн арчаагүй /хувийн зоихион байгуулалтгүй/ байдлаас ихэвчлэн үүсдэг өвчин.

Түүнчлэн санаа муутай хүнийг шийтгэдэг өвчин гэлтэй. Өөрөөр хэлбэл, тархинд чинь өрнөж байгаа олиггүй муу бодол биед чинь тарахдаа эсэн дэх хоромсомын мэдээллээ гэмтээж буй л явдал юм ш дээ.

Anonymous said...

Ovchin bagasah ni zugeer shuudee sain zuil.
Tertei tergui zohion baiguulalttgui mongogui yaduus ni hortei mutatstai nogoo buteegdhuuun heregleed udmaaraa ustaj bgaa tsag uyd bid amidarch bna shuudee.

Post a Comment