2012/11/09

Гарт баригдах аз жаргал


Английн нэгэн тосгонд хурим болж байна. Хажуугаар нь нэгэн туршилт хийгдэх төлөвтэй, цус шинжлэх аппарат, ялгах төхөөрөмж зэргийг зөөн суурьлуулна.
Туршилтын зорилго гэвэл, хуримд оролцогсодын "гормоны өөрчлөлтийг" судлах явдал. Үүний тулд, хуримын өмнө болон дараа нь нийт 2 удаа цусны дээж авав.

Туршилтын үр дүн ерөнхийдөө төсөөлсөний дагуу гарчээ. Oxytocin гэдэг гормоны хэмжээ ихэссэн байна.
– Oxytocin?
Тийм ээ, Oxytocin гээч нь өөр үгээр "Аз жаргалын гормон" гэх ба, яг л тэр утгаараа аз жаргал болон, хайр сэтгэл, амар амгалан, итгэл сэтгэлийг мэдрүүлэгч гормон юм.

Хуримд оролцогсодын Oxytocin–ий өсөлт, яг л сүйт бүсгүйгээр төвөө хийсэн нарны аймгийн систем шиг тогтсон байна. 2 хэмжилтийн хооронд ердөө ганцхан цагийн зөрөө байсан боловч, сүйт бүсгүйн Oxytocin 28%–аар огцом өсч, удаагаар нь бүсгүйн ээж (24%), бүсгүйн аав (19%), хамаатан, найз нөхөд гэсээр өсөлтийн хувь буурах аж.

– Ингэхэд, сүйт хархүү яасан бэ?
Түүний Oxytocin–ий өсөлт 13%. Сүйт бүсгүйн дөнгөж талаар.
– Тэгэхээр хүргэн хүү тэгтэлээ жаргаагүй байх нь ээ?

Гэхдээ хүргэн хүүгийн гормонд өөр өөрчлөлт ажиглагдав. Тэр нь Testosterone гэдэг гормоны 100% өсөлт.
Testosterone гэдэг нь, эрэгтэй хүнийг улам эрэгтэйлэг харагдуулдаг "эршүүдийн" ундрага юм. Хүргэн хүү маань хуримын үеэр, шинэхэн эхнэрээ хамгаалахаар хамгийн хүчирхэг эрэгчин болон хувирсан байжээ.

Oxytocin, Testosterone хоёр бол, дүүжин даажин шиг хамааралтай гормонууд.
Хамтрагчидаа итгэх итгэл хүчтэй байхын хэрээр амар амгалан болж, аз жаргалын гормон ихсэх боловч, тэр хэрээр сонор сэрэмжээ алдаж орхидог. Эсрэгээрээ, орчин тойрноо сэрэмжлэх сэтгэл хүчтэй бол, эршүүд гормон ихсэж ирдэг. (Testosterone нь нэгэн төрлийн эр гормон)

Гормон гэдэг бодис, үнэхээр бодис л байдаг. Өөрөөр хэлбэл түүнийг гараараа чимхэж аваад тэмтэрч үзсэн ч болно. Аз жаргалын гормон ч ялгаагүй, хамар луу чинь шахаж орхиход л та жаргаад унах болно.

– Бидний үглэж дуулдаг аз жаргал гээч хийсвэр ухагдахуун маань явж явж биет бодис болж таарах нь.

Дээрх хуримын жишээгээр, аз жаргалтай агшин Oxytocin–ий хэмжээг ихэсгэнэ.
Бас "хүний итгэлийг тээж байна" гэсэн мэдрэмж, түүний хэмжээг улам өндөрсгөнө. Тэгээд хүний итгэлийг тээхийн хэрээр, өөрөө итгэл даахуйц болон өндийж ирэх тул, бусдын Oxytocin–ийг ч хөөргөнө. Энэхүү зөв эргүүлгийг "итгэлийн цагираг" гэх ба, усны мандал дээрх долгион шиг тал тал тийшээ, сүйт бүсгүйгээс цацарч байгааг дээрх туршилт харуулсан.

Эсрэгээрээ "аюулын цагирагны" тархалт ч үүнтэй адилхан бөгөөд, Testosterone ихсэхийн хэрээр бусдыг сэрдэх сэрэмж өндөрсөж, эргээд бусдад сэрэмжлүүлэх маягаар буруу эргүүлэг үүсгэдэг.

Сонирхолтой нь "итгэлийн цагираг", "аюулын цагираг" хоёр нь харилцан холбоотой байдаг байна. Хоёр цагираг мөргөлдөх тэр цэгт л ямагт тэнцвэр тогтож байдаг аж.
Үүнээс болоод ч юм уу, хачирхалтайгаар, аз жаргалын Oxytocin нь огт танихгүй бусадтай хүрэлцэхэд ихэссээр, танихгүй бусдаас сэрэмжлэх Testosterone–ий өсөлтийн цагирагт тулаад зогсдог аж. Уул нь огт танихгүй хүнийг учир зүггүй л сэрдмээр атал.

Ерөөс хүн гэдэг, сүргийн амьдралд дуртай бололтой бөгөөд, ямар ч хэлбэрийн сүрэглэл нь Oxytocin–ийг ихэсгэдэг гэнэ. Гэвч сүрэг дотроо нягтрах төдийгөөр, аюулыг давах боломжгүй байсан юм болов уу. Тодорхой хэмжээнд гадаад ертөнцтэй ч харилцах сонирхолтой болж, түүнээсээ таашаал (кайф) мэдэрдэг болжээ. Үүнийг, хүний мэдлэгийн хураангуй толь болсон Гормон бидэнд хэлж өгч байна.

Өнөө үед, хүмүүсийн хоорондох харилцаа хөндий талдаа болоо юу гэмээр харагддаг. Нөгөө талаар, SNS мэтийн виртуал харилцаа холбоо, аймшигтайгаар тархан хөгжиж байна.
Аз нь ч юм уу, эз нь ч юм уу, Oxytocin нь бодит болон хиймэл ертөнцийг ялгаж салгадаггүй бололтой юм. Facebook дээр "like" авах, Twitter дээр "retweet" хийгдэх төдийхнөөр Oxytocin–оо өсгөж болно.

Гэхдээ л гормон өсч байнаа гэдэг бол, нэг бодлын хүн ёсны зөв явдал биз. Oxytocin, Testosterone–ий балансийг, хэдэн мянганаар дамжин туршилгажсан хүний түүх (evolution) тохируулдагаас хойш.

Харин богино настай бие хүний тархиар хийгдэх шийдвэрүүд, туршлагагүйн улмаас алдаатай байх нь элбэг. Яалт ч гүй, тархиараа ойлгохоос илүүтэйгээр, бие махбодиороо мэдэрсэн нь зүрхэнд хоногшдог биз. Тэгээд ч, тархи ойлгоод байгаа юмыг, бие эрхтэн маань хүлээж авахгүй явдал бишгүй л байдаг шүү дээ.

Тэр үед гормон гэдэг бодис, ямар нэгэн зүйлийг бидэнд ойлгуулах гэж байдаг чадлаараа орилдог байх. Эцсийн эцэст, тоймгүй олон бүтэлтэй бүтэлгүй туршилтын эцсийн бүтээгдэхүүн шүү дээ, тэд.

Сэтгэлийн дуудлага гэдэг дуу шүлгийн ухагдахуун ч, үнэн хэрэгтээ төхөөрөмжөөр хэмжиж болохуйц долгионы хэлбэлзэл байх ч юм билүү. Хүмүүс бид, саяханыг хүртэл гормон гэдэг бодисыг мэддэггүй л байсан даа.

Үргэлжлэл – Гарт баригдах аз жаргал (2р хэсэг)


2 comments:

  1. Ene ch siahan l sanaa baina. Yor ni bodit biah l daa. Ter gormoniig bid chini orchnoo az jargaltaigaar medersen uchraas l ooroosoo yalgaruulsan baih. Harin neg zuiliig sain oilgoh heregtei bolow uu? Ter gormon bidniig az jargaltai bolgoson bish, harin bid az jargaliig bii bolgood ter ni gormoniig bii bolgoson baih yostoi shuu dee^^^

    ReplyDelete
    Replies
    1. шуудхан хэлэхэд, таны хэлж байгаагийн яг эсрэг гэхэд болно. Аз жаргалын дайвар бүтээгдэхүүн нь гормон биш, гормоны дайвар бүтээгдэхүүн нь аз жаргал юм.

      Delete