2012/10/06

Аксиом - Шашин

Шашин гэдэг бол
- Бурхан гэж байдаг
гэсэн Аксиом дээр тулгуурлаж босгосон ертөнцийг үзэх үзэл юм.

Гэтэл шашинтай хийсэн хэрүүл явж явж
- Бурхан оршин байдаг уу үгүй юу?
гэсэн ганц цэг дээр тулж очдог.
Харин аксиом гэдэг бол мөн чанартаа "Батлах боломжгүй, харанхуй зохиосон дүрэм" юм болохоор, тэр аксиомыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг нь тухайн хүний хувийн асуудал шүү дээ.

Тэгэхээр шашныг үгүйсгэсэн мэтгэлцээн гэдэг бол цаанаа ямар ч логикгүй яриа гэсэн үг. Яг нэг иймэрхүү.
- Би хөх өнгөнд дуртай.
- Хээ, ямар тэнэг юм. Хөх өнгө чинь шал худлаа шд. Ногоон өнгө л хамгийн гоё. Чи наад хөх өнгөө больвол таарна.
- Чихшигээ. Чи аягүй бол ичихгүй хөх бөгстэй төрсөн дөө.
- Хн, мухар сүсэгтэнүүд л хөх өнгийг шүтдэг байх.


Бурханд итгэх болон Геометрт итгэх нь, батлах боломжгүй аксиомыг хүлээн зөвшөөрөх үү үгүй гэдэг талаасаа ив ижил төвшиний итгэл үнэмшил гэхэд болно. Алийг сонгох нь таны л таалал мэдэх хэрэг (Мэдээж хоюуланг нь сонгосон ч болно л доо).


4 comments:

Egel1n said...

Нэгдүгээр БУРХАН гэж юуг ойлгох тухайгаа эхлээд тогтох хэрэгтэй. Бурхан гэдэг зарим шашинд бүхнийг бүтээгч сүпэр хүчний тухай ярьдаг бол буддын шашинд тийм бүтээгч байдаггүй. Гэгээрсэн оюун ухааныг Бурхан гэж нэрлэдэг. Энэ тохиолдол Буддын ойлголтын Бурхан уу? эсвэл бусад шашнуудын сүпэр хүчний тухай яриад байна уу?

Anonymous said...

:))

ТОМё БОДё said...

ертөнцийг дээд ухамсар бүтээсэн үү, өөрөө үүссэн үү гэдэг талаасаа. Буддын шашны хувьд, анхдагч буддизм бол ямар ч супер хүчний тухай үзэл биш. Тэр талаас нь хэлбэл буддизм нь огт шашин биш. Харин өнөөгийн буддизм бол буддын сургаалийг шашин болгож гуйвуулсан хэлбэр.

Anonymous said...

mm, арай биш л дээ, аксиом бол харагдах боломжгүй харанхуй зохиосон дүрэм бус харин харагдаж буй дүрэм юм, үүнийг ямар нэг мухар итгэлтэй ижилсүүлж хэрхэн болох, зүгээр таамаг, шинжлэх ухаанч таамаг 2 ч ялгаатай.

Post a Comment