2012/10/16

Харри Поттерийн 9¾ тавцан (4р хэсэг)

Өмнөх – Харри Поттерийн 9¾ тавцан (3р хэсэг)

Тавцангийн дохио дуугарч, Харри хүү өрөөндөө ороод ирлээ.
2 дахь удаагаа тавцангаар амжилттай зорчсондоо сэтгэл хангалуун байгаа бололтой, нүд нь эргэлдэн гар хуруугаа шалгана. Тэгсэнээ шалан дээр хөглөрөн хэвтэх Доббиг олж харсанаа үл ялиг баясгалантай царайгаа нуун хувирав.

"Энэ нэг элэгдэлд орсон чихмэл тоглоом... ер нь энэний хэрэг гэж байна уу одоо? 9¾ тавцантай болцон байхад..." гэж дотроо бодсоноо
– Би ирлээ
хэмээн мэндлэв. Добби ч нүүрэнд нь мишээл тодроод ирэв
Добби: –Хээй, нөгөө гонгиносон бацаан чинь тавцангийн мастер болцон байх шив дээ? ккк
Харри: –Заа тиймээ, чиний зөв байлаа, чи бол genius (гэхдээ чихмэл).
Добби: –хахаха, бантдаг байна шд, хэхэ... зиа зиа... пицца бэлдсэн байгаа шүү. өөрөө олоод идээрэй.
Харри: –2 хон пицца байна шд?
Добби: –Цадахгүй бол хойноос нь намайг идчээрэй.

Харри пиццагаа чамлангуй нүдээр харан хазах гэснээ, гэнэт нэгэн санаа толгойд нь харван орж ирэв.
Харри: –Хөөе Добби? ингэхэд байна шдээ Добби?
Добби: –Яасан хө?
Харри: –Ингэвэл яахуу? тавцан байна шдээ тэ? юм хийвэл атом болгоод задалчихдаг шдээ тэ? Тэрийг зүгээр задалдаггүй болгочихвол ингэж болох уу? Жишээ нь энэ пиццаг хийнгүүт цаана нь нэг пицца гарч ирнэ дээ тэ? Гэхдээ эндэх пиццаг задлахгүй юм чинь нийтдээ 2 пиццатай болж болох уу?

Добби хэсэг нүдээ эргэлдүүлсэнээ
Добби: –Болох юм биш үү?
Харри: –Yesssss. ХО–ХО–ХО. За хэн нь genius байна?
Добби: –Чи хоолны genius юмаа. ккк.
Харри: –Болжий шд. Хоолны мангас гэж дуудуулсанаас л дээр сонсогдож байна
гээд Харри хүү унжсан гүзээгээ цүл цүл цохилсоор пиццагаа ам руугаа чихэж орхилоо.

Тэгсэнээ төд удалгүй царай нь хувьсгээд явчихав.
Харри: –Гүй ээ, ингэхэд? тавцанг атом болтол нь задалдаггүй болгоод өөрчилчүүл... тийшээ би орохоор хоёр БИ бий болно гэсэн үг үү?
Добби: –Мэдээж
Харри: –Байз даа. Тэгэхээр чинь одоо юу болж таарах уу? Аль нь жинхэнэ би болох уу?
Добби: –Хоюулаа л чи.
Харри: –Тийм юм гэж байж болох уу? Ерөөсөө төсөөлөгдөхгүй юм байна.
Добби: –Юу нь болохгүй гэж?
Харри: –Юу гэсэн үг вээ? Бодоод үз л дээ. Миний энэ зүрх сэтгэл, зөвхөн аль нэгэнд л байж таараа биз дээ? Тэгэхээр нөгөөх нь гарцаа байхгүй зүрх сэтгэлгүй хөндий зомбий (философийн зомбий) байх юм биш үү?

Добби "Өө, энэ муу төөрүү бацаан, ингээд нүүр өгч болдоггүйм шд" гэж дотроо тээршээснээ
Добби: –За чи тэгээд алийг нь зомбий гэх гээв? чи яг одоо зомбий юу?
Харри: –Үгүй л дээ.
Добби: –Заа, тэгвэл тэр зөөгдөхийн өмнөх чи, биеэ сканнердуулах төдийд зомбий болцон хэрэг үү?
Харри: –Ммм.. Тэр нь ч бас хаашаа юм... Гүй ээ нэг л ойхгүй байх чинь. Алингаар нь ч бодсон авцалдахгүй болоод явчихлаа.

Добби: –Аан гээд сонсож бай. Чи өөрийгөө хэтэрхий тусгай, онцгой, төгс орон зай гэж бодоод төөрөөд байх шиг байна. Чи бол огтхон ч цор ганц, дахин давтагдашгүй тусгай төрсөн амьтан биш шүү дээ. Чамайг хэд л бол хэд хувилж болно. Чи бол зүгээр л, нэг төрлийн боовны хэв, мэдэв үү?
Харри: –Битгий дэмийр, намайг бас өөр шигээ үйлдвэрийн бараа гэх нь үү?...    ...Гэхдээ нээрээ энэ чинь юу болоод явчихав аа? Би бүр учраа олохоо байлаа. Энэ лав зүүд байхаа. Нээрээ тийм байна шд. Би чинь зүүдлээд байгаан байна шдээ. Юун тэр 9¾ тавцан энэ тэр. Тийм юм гэж огт байхгүй. Бүгд хов хоосон... Алив сэрээрэй. сэр сэр...

Добби: –9¾ тавцан ч бас тийм тусгай эд биш шүү дээ. Энэ чинь хүний үржилийн процесстой авь адилхан. Ердөө л чиний биеийн чинь мэдээлэл дээр үндэслээд чамайг өөр газар шинээр бүтээж байгаа төдий зүйл. Хүн хүүхэд гаргаж үржихдээ ч гэсэн яг л тэгдэг юм шдээ. Хэрвээ чи хүсвэл чамайг атом инженерчлэлийн аргаар биш, эсийн хуваагдалын аргаар зөөдөг тавцан бүтээсэн ч болно. Яг чиний ээжийн чинь сав шиг сав бэлдээд, тэрэн дотор чиний эсийг хийгээд, хувилж өсгөөд байхад л чи гараад ирнэ. Жаахан цаг л орох байх, хэхэ. Тэгэхээр чи шинээр төрж байгаа хүүхэд болгоныг зомбий гэж хэлэх үү? Хэлэхгүй биз дээ?
Харри: –Наадах чинь арай өөр юм биш үү? би бол аав ээж хоёрын дундах мэдээлэлээс цоо шинээр гарсан. Харин энэ тавцан бол энэ миний мэдээллээс намайг гаргаж байна.
Добби: –Тэгээд яачаав? Аль нь ч байсан, чи тодорхой нэг мэдээллээс л гарч ирж байгаа биз дээ? Тэр мэдээлэл л байхад чамайг хэд л бол хэдээр нь хэвлээд байж болно. Тэгэхээр нэг ёсондоо чамайг ЧИ гэж тодорхойлох юм чинь наад бүдүүн гэдэс, булцан гар чинь, эсвэл тэр зүрх сэтгэл энээ тэрээ наль наль чинь огтхон ч биш. Чамайг тодорхойлж байгаа юм чинь зөвхөн чиний МЭДЭЭЛЭЛ байхгүй юу, за юу?

Харри хэсэг бодолхийлсэнээ
Харри: –Үгүй байлгүй дээ. Арай миний мэдээлэл дотор, намайг Добби гэдэг нэг чихмэл тоглоомтой хэрэлдээд зогсож байна гэж бичээгүй байлгүй дээ...
Добби: –Би яаж мэдэхийн. Явж ааваасаа асуухгүй юу.
Харри: –Чиний мэдээлэл дээр тэгвэл чамайг нэг genius залуугаас бакь том ухамсарын шанаа авах болно гэсэн мэдээлэл байна уу? кк.
Добби: –Хаха. Хэзээ нэгэн цагт байгаа ч юм билүү. Ямар ч байсан нэг доожоогүй тарган бацааныг өдөр болгон шоглоно гэсэн мэдээлэл лав байх шиг байна...
Харри: –Хуцаж байгаан шүү. Дэмийрээд байвал чинь батерейг чинь салгаад авчина шүү.
Добби: –Хн, чам шиг л өдрийн 10кг мах идэж амиа залгуулдаггүй бол болоо.
Харри: –Зассс. явж тэр оройн хоол бэлд...

Ийнхүү хэрэлдсээр Харри Добби хоёр бас нэгэн байдаг л өдрийг үдлээ.

Тэр хоёр дандаа л хэрэлдэж явдаг. Заримдаа ч бүр зодолдоно. Эв нь таарвал нийлээд инээх үе байдаг л даа. Тэгсэн ч биесээ хэрхэн шоглох тухай бодлоо орхино гэж үгүй.

Гэхдээ л тэд бол, таслая гээд ч тасрахааргүй ган судсаар холбогдсон, нэгэнт хуурай ахан дүүс билээ...


3 comments:

  1. Хөөрхөн уран зөгнөлт өгүүллэг болсон байна.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete